Дуулал

Дуулал 133

1Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь
Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!
2Энэ нь сахал дээгүүр,
Аароны сахал дээгүүр доошоо урсан,
Хувцасных нь захаар доошоо урсаж буй
Толгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.
3Энэ нь Сионы уулс дээр буудаг
Хермоны шүүдэртэй адил юм.
Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөд
Тэр нь мөнхийн амь билээ.

 

Back to list

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *