АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГИЙН ТҮҮХ

АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГИЙН ТҮҮХ

Анх 1993 оны намраас цоо шинэ орчуулга хийх тухай яригдаж эхэлжээ. Тэгээд Америк, Япон, Солонгос, Швед болон монголчуудыг багтаасан баг үгчилсэн орчуулга гаргахаар шийдэж, уламжлалт нэр томъёонуудыг хэрэглэхээр тогтсон байна. Эндээс Монголын Библи Орчуулгын Хороо гэх байгууллага үүсэж, 1995 онд Иохан, Маркийн Сайнмэдээний ном, 1996 онд Шинэ гэрээг тус тус хэвлэжээ. Эл орчуулгыг удалгүй өргөнөөр хэрэглэж, христитгэгчид “Бурхан”, “залбирал” гэх мэт уламжлалт нэр томъёонуудыг хэрэглэж эхэлсэн билээ. Англи хэлнээс орчуулсан бүтэн Библи 2000 онд “Ариун Библи” нэртэйгээр хэвлэгдэж, өнөөдөр Христийн чуулган, христитгэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг хувилбар болжээ.

Нийт Монгол чуулган, христитгэгчдийн Библи орчуулга, хэвлэл, тараалтын хэрэгцээг ханган ажиллахын тулд монголчуудын санаачилгаар 2003 онд албан ёсоор байгуулагдсан Ариун Бичээс Нийгэмлэг (АБН) төрийн бус байгууллага нь “Ариун Библи” хувилбарын албан ёсны эрхийг хүлээн авсан билээ. Тус орчуулгын үг үсгийн алдааг зассан хувилбарыг 2004 онд, бүрэн засварласан хувилбарыг 2013 дуусгаж, 2014 онд хэвлүүлсэн билээ.

АБН Библийг эх еврей, грек хэлнээс нь монгол уншигчдад ойлгомжтой, сонсголонтой, монгол хэлний дүрэм, үг хэллэгийн онцлогийг баримталсан, үнэн зөв, шинэ орчуулга гаргахаар “Стандарт монгол орчуулга” төслийг 2014 онд эхлүүлсэн билээ. Тус орчуулгыг монгол христитгэгчид Библийн эх хэлнээс өөрсдийн төрөлх хэлнээ буулгаж буй бөгөөд Библи орчуулгын олон улсын практикт тавигддаг шат дараалал, шаардлагын дагуу гүйцэтгэж байна. Арав гаруй жил хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж байсан харилцаагаа гүнзгийрүүлж, АБН 2016 онд Олон Улсын Библийн Нийгэмлэгийн (United Bible Societies) албан ёсны гишүүн боллоо.

Image module

БИДНИЙ ТУХАЙ

Монгол туургатан даяар айл бүрд Бурханы үг бичмэл хэлбэрээр байж, уншигдах боломжийг хангахыг эрмэлзэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ
Image module

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТУХАЙ

Монгол туургатан даяар айл бүрд Бурханы үг бичмэл хэлбэрээр байж, уншигдах боломжийг хангахыг эрмэлзэнэ.

ДЭЛГЭРЭНГҮЙ