ӨМНӨХ ҮГ

Ариун Биб­ли ор­чуул­гыг 1993 онд Мон­го­лын Биб­ли Ор­чуул­гын Хо­роо анх эхэл­сэн бө­гөөд Ши­нэ Гэ­рээ 1996 онд, Ариун Биб­ли бүтнээ­рээ 2000 онд тус тус хэв­лэг­дэн гарч бай­сан түүх­тэй.

Биб­ли ор­чуул­га бол Биб­ли ор­чуул­гын бод­ло­го, он ца­гийн яв­цад гар­сан хэл­ний ба дү­рэм, бич­лэ­гийн өөрч­лөл­тийг ямагт тус­гаж байдаг уч­раас Ариун Биб­ли ор­чуул­га ч энэ зарч­мыг да­ган Ариун Биб­ли 2004 ху­вил­ба­рыг гар­гаж бай­лаа. Ул­маар МБОХ нь Ариун Би­чээс Ний­гэм­лэг бо­лон өр­гө­жиж, 2006 оноос уг ор­чуул­гыг гүнз­гий­рүү­лэн зас­вар­лаж эхэл­сэн юм. Энэ ажилд олон хү­нийг хамарсан ор­чуул­гын баг, олон ул­сын зөв­лө­хүүд, тео­ло­гийн бо­лон хя­налт унш­ла­гын ба­гууд орол­цож, ул­маар АБН-ийн Удир­дах Зөвлөл хий­гээд га­даад, до­тоо­дын ун­шигч, со­нир­хогч­дын удаа да­раа­гийн уул­залт хэ­лэл­цүүл­гийн са­нал, хувь­чил­сан зөв­лө­гөөг тус­ган авч ажил­ла­сан би­лээ. Үү­ний үр дүнд гар­сан Ариун Биб­ли 2013 ху­вил­барт эх хэ­лийг ба­римт­лан үгийн жигд хэ­рэг­лээ, су­дал­гааг хийж, зарим нэр томь­ёог оновч­той үгээр өөрч­лөн, үг­чил­сэн ор­чуул­гын бод­ло­гыг яг таг ба­рим­тал­сан бай­на.

Ха­рин 2018 онд Ерөн­хий­лөг­чийн дэр­гэ­дэх Хэл­ний бод­ло­гын үн­дэс­ний зөв­лө­лөөс “Мон­гол хэл­ний зөв би­чих дүр­мийн жу­рам­ла­сан толь”-ийг гар­гаж, хэл­зүйн ял­гаа­тай бич­лэ­гийн асуу­дал то­дор­хой хэм­жээнд ший­дэгд­сэн тул ма­най ний­гэм­лэг Ариун Биб­ли 2019 хөн­гөн зас­ва­рын ху­вил­ба­рыг гар­га­сан юм. Уг ху­вил­барт хэт хуу­чир­сан үг хэл­лэ­гийг зас­вар­лаж, эх бич­вэ­рийн ба­лар­хай хэ­сэг дээр ба­рим­тал­сан ор­чуул­гын ху­вил­ба­рыг хя­наж үзээд за­рим хэ­сэгт ялим­гүй өөрч­лөлт оруул­сан би­лээ. Түүнч­лэн унши­гч­дын ирүүл­сэн са­на­лыг хя­наж, то­дор­хой хэм­жээнд тус­га­сан юм. Эл зас­ва­рыг ч эх хэл­тэй нь тул­гах за­маар хий­сэн бө­гөөд өм­нөх ху­вил­бар дээрх нэр томь­ёог голч­лон ба­рим­талж, оновч­той за­рим нэр­шил, нэр томь­ёог хэ­вээр нь хад­гал­сан бол­но. Ул­маар Ариун Биб­ли 2019 ху­вил­бар гарс­наас хойш хөн­гөн засваруудыг да­хин хийсний үндсэн дээр та бү­хэн­дээ ийнхүү өр­гөн барьж бай­на. Энэ хэвлэлд Есүсийн хэлсэн үгийг улаан өнгөөр оруулж байгаагаараа онцлог юм. Гэвч эдгээр хэсэг нь Бичвэрийн бусад хэсгээс илүү онцгой гэх санааг огт агуулаагүй (2ТИМОТ 3:16) гэдгийг дурдмаар байна.

Дээр өн­дөрт ал­дар нь Бур­ханд, доор га­зарт амар тай­ван нь Түү­ний таал­лыг ол­сон хү­мүүст байх бол­ту­гай!

АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ
Улаанбаатар хот 2023 он