Тирийн ноёны эсрэг үгс

28 ЭЗЭНий үг надад дахин ирж

Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«Зүрх чинь бардамнан чи

“Би бурхан, далайн зүрхэнд

бурхдын суудалд залардаг”

хэмээсэн.

Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш

 байж,

Бурханы зүрхтэй зүрхээ адил

 болгосон учир

3 (Харагтун, чи Даниелаас ч илүү

мэргэн билээ.

Чамаас далдлагдах ямар ч нууц

 байхгүй.

Мэргэн ухаан, ойлголтоороо чи

Өөртөө баялгийг олж авч,

Эрдэнэсийн сандаа алт, мөнгө

 олж авав.

5 Их мэргэн ухаан хийгээд

 наймаагаараа

Чи баялгаа ихэсгэж,

Зүрх чинь баялагаасаа болж бардамнав.)

6 Эзэн БУРХАН ингэж айлдаж

 байна.

“Чи зүрхээ Бурхны зүрхтэй адил

 болгосон учраас,

7 Харагтун, Би чиний дээр харь

 хүмүүсийг,

Үндэстнүүдийн хамгийн хэрцгийг

 нь авчирна.

Тэд чиний мэргэн ухааны

 үзэсгэлэнгийн эсрэг

Илдээ сугалж, сүр жавхланг чинь

 буртаглана.

8 Тэд чамайг доошоо нүхэнд хаях

 болно.

Чи далайн зүрхэнд алуулагсдын

 үхлээр үхэх болно.

9 Чамайг шархдуулагчийн гарт

Өөрийг чинь алах алуурчны өмнө

Чи Бурхан биш хүн атлаа

«Би бол Бурхан» гэж хэлсээр байх

 уу?

10 Чи гаднынхны гараар,

Хозлуулаагүй хүний үхлээр үхэх

 болно.

Учир нь Би айлдсан” гэж

Эзэн БУРХАН тунхаглаж байна»”

Тирийн хааны төлөөх харуусал

 11 Дахин ЭЗЭНий үг надад ирж

12 Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«Чамд мэргэн ухаанаар бялхсан,

Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр

 тамга байв.

13 Бурханы цэцэрлэг Еденд чи байв.

Эрдэнэсийн чулуу бүр чамайг

 бүрхэж байлаа.

Бадмаараг, молор, алмаас,

 биндэрьяа,

Судалт гартаам, хаш, индранил,

 оюу, маргад байв.

Хүрээ, углуургууд чинь чиний

 дотор

Алтаар урлагдсан байв.

Чамайг бүтээсэн өдөрт

Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.

14 Чи халхалдаг тослогдсон херуб

 байсан

Би чамайг байрлуулсан.

Бурханы ариун ууланд чи байв.

Галт чулуунуудын дундуур чи

 явлаа.

15 Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан

Дотроос чинь гажуудал олдох

 хүртэл

Замналуудаараа чи гэм зэмгүй

 байв.

16 Наймааныхаа хөгжлөөр чи

 дотроосоо

Хүчирхийллээр дүүрч, нүгэл

 үйлдэв.

Тиймээс Би чамайг Бурханы

 уулаас

Бузартсан юм мэт хөөсөн.

Халхлагч херуб аа, Би чамайг

Галт чулуунуудын дундаас устгав.

17 Гоо үзэсгэлэнгээсээ болж

Зүрх чинь бардамнав.

Сүр жавхлангийнхаа улмаас

Цэцэн ухаанаа чи завхруулжээ.

Би чамайг газарт хаяж,

Хаадад чамайг харуулахын тулд

өмнө нь тавина.

18 Тоо томшгүй хилэнцээрээ,

Гажуу наймаагаараа чи ариун

 газруудаа буртаглав.

Тиймээс Би чиний дотроос гал

 гаргаж,

Тэр нь чамайг шатаав.

Чамайг харагч бүхний нүдэн дээр

Би чамайг газрын үнс болгов.

19 Ард түмнүүдийн дунд чамайг

 мэддэг бүгд

Чамайг харан хиртхийв.

Чи аймшиг болж, хойшид үгүй

 болно»”

Сидоны эсрэг үгс

 20 ЭЗЭНий үг надад ирж

21 Хүний хүү чи, Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл. 22 “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.

«Сидон оо, харагтун, Би чиний

 эсрэг байна.

Би дунд чинь алдаршуулагдана.

Би шүүлтийг гүйцэлдүүлж,

Ариун гэдгээ үзүүлэхэд тэд

 Намайг

ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

23 Учир нь Би түүнд тахал илгээж,

Түүний гудамжинд цусыг урсгана.

Түүнийг зүг бүрээс дайрах илдэнд

Шархдагсад түүний голд унана.

Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

 24 Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, хөндүүрлүүлэх сундуу хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно»

Хожмын Израилийн ерөөл

 25 “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно. 26 Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”