Талархал магтаал
12 1 Тэр өдөр чи:
“ЭЗЭН минь ээ,
Талархалаа Тандаа өргөе.
Надад уурласан хэдий ч
уураа Та татаж,
Намайг тайвшрууллаа.
2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал
Би итгэнэ, би үл айна.
ЭЗЭН БУРХАН бол миний хүч,
миний дуу.
Тэр надад аврал болов”
гэж хэлэх болно.
3 Та нар авралын худгаас
баяртайгаар ус татна.
4 Тэр өдөр та нар:
“ЭЗЭНд талархацгаа.
Нэрийг нь дууд.
Ард түмнүүдийн дунд
үйлсийг нь мэдэгдэж
Алдар нэр нь аугаа гэдгийг
тунхагла.
5 Гайхамшгийг үйлдсэн
ЭЗЭНийг магтан дуул.
Газар дэлхий даяар
энэ бүхнийг мэдүүл.
6 Сионы оршин суугчид аа!
чанга хашхиран уухайлцгаа.
Та нарын дунд байгаа аугаа нь
Израилийн Ариун Нэгэн юм”
гэж хэлэх болно.