64 Аяа, Та тэнгэрийг яран доош

 бууж ирвэл

Оршихуйд тань уулс

 доргин чичрэхсэн.

Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,

Ус буцалгадаг гал адил

Өөрийнхөө оршихуйд

 үндэстнүүдийг чичрүүлэхийн

 тулд

Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр

 бууж ирээч.

Бидний хүлээгээгүй

 аймшигт үйлсийг

 Та хийх үед,

Таныг доош буухад

Уулс оршихуйд тань хайлжээ.

Өөрийг нь итгэн хүлээгчийн

 төлөө үйлддэг

Танаас өөр Бурханыг

Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй,

Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй.

Зөвт байдлыг

 баяртайгаар үйлдэгч,

Замуудад тань Таныг

 санадаг хүнтэй

 Та уулзана.

Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,

Үүнийгээ удаан хугацаагаар

 үргэлжлүүлсээр байсан учир

Та уурласан.

Бид аврагдах болов уу?

Бид бүгд бузар,

Хамаг зөвт байдлууд маань

 бохир хувцас мэт.

Бид бүгдээрээ навч мэт хатан

 хорчийж,

Хилэнц маань биднийг

 салхи мэт хийсгэнэ.

Таны нэрийг дуудан

Танаас зуурахаар босож өндийх

 хэн ч алга.

Учир нь хилэнцээс минь болж

Та биднээс нүүрээ нууж,

 биднийг залгив.

Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань,

Бид шавар, Та бидний урлаачин,

Бид бүгд Таны мутрын бүтээл.

ЭЗЭН минь, машид ихээр бүү

 хилэгнээч.

Хилэнцийг энд үүрд бүү дурсаач.

Үзэгтүн, Таны ард түмэн бид

Гуйж байгааг хараач.

10 Ариун хотууд тань зэлүүд,

Сион ч зэлүүд

Иерусалим ч эзгүй боллоо.

11 Эцэг өвгөд маань

 Таныг магтаж байсан

Ариун, үзэсгэлэнт өргөө маань

 галд шатжээ.

Бүх л үнэт юмс маань

 нуранги боллоо.

12 ЭЗЭН минь, эдгээрийг Та

 тэвчсээр байх уу?

Та дуугүй байсаар,

хэмжээ хязгааргүйгээр

 биднийг зовоох уу?