131Тийн бөгөөд фасха хэмээгч найраас урид Ийсүс нь энэ ертөнцөөс гаран, эцэгтээ өөд болохуй цагийн ирснийг мэдээд, ертөнц дор агч өөрийн (шави нарыг) янаглаад, эцэс болтол янаглавай. 2Тэнд үдшийн зоог болсон дор, бас Сатана ч Сиймоны Юда Искариод хөвгүүний зүрх дор Ийсүсийг бариулахуй санааныг оруулсан дор. 3Ийсүс нь эцгийн аливаа юмыг түүний гар дор өгсөн бөгөөд, Бурханаас ирээд Бурхан дор ч өөд болохуйгаа гэгээндээ айлтгаад. 4Үдшийн зоогоос босч хувцаснаа тайлан, арчуулыг аваад биеэ бүслэвэй. 5Бас тэр нь нэгэн сав дор усныг хийж шави нарын хөлийг угаан, биеэ бүсэлсэн арчуулаар арчивай. 6Түүний Сиймон Фитир дор хүрэвэй дор тэр нь түүн дор ийн. Эзэн ээ, чи бээр миний хөлийг угаамуюу 7хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор ийн. Миний үйлдвэйг чи бээр эдүгээ эс мэдвээс, хойно онох болой юу 8хэмээн зарлиг болсоноо Фитир нь ийн. Чи бээр миний хөлийг хэзээ ч үл угаах буй, хэмээн айлтгасан дор Ийсүс нь зарлиг болруун. Хэрэв би бээр чамайг үл угаах бөгөөс, чи бээр надлугаа хувигүй болох буй. 9Сиймон Фитир нь түүн дор ийн. Эзэн ээ, миний хөлийг байтугай, харин миний гар хийгээд толгойг (угаан соёрх). 10Хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Али хэн угаагдаваас, огоот ариун бөгөөтөл ямагт хөлөө угаах хэрэгт буй. Та бээр ариун боловч, бүгдээр (ариун) бус. 11Та бээр ариун боловч бүгдээр (ариун) бус хэмээн зарлиг болсон учир хэмээвээс, хэн түүнийг бариулахуйг тэр нь мэдэж айлдвай. 12Тийн бөгөөд тэр нь тэдний хөлийг угаагаад, хувцаснаа аван дахин сууж, тэдэн дор зарлиг болруун. Миний тан дор юу үйлдсэнийг та бээр ономуюу. 13Та бээр намайг багш хийгээд Эзэн хэмээн нэрлэмүй. Тийнхүү би (тэр мэт) мөний тул та бээр зөвөөр үгүүлмүй. 14Хэрэв би бээр таны багш хийгээд Эзэн бөгөөтөл таны хөлийг угаасан болбоос, та ч өөр өөрийн хөлийг угаалцах ёст буй. 15Тэр юуны тул хэмээвээс, миний тан дор үйлдсэн мэт түүнчлэн та ч үйлдэгтүн хэмээн би бээр тан дор дүрмийг өгсөн буй. 16Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, зарц нь өөрийн Эзэнээс дээр бус бөгөөд, илгээгдсэн нь илгээснээс дээр бус болой. 17Хэрэв та бээр үүнийг мэдээд түүнчлэн үйлдвээс, та бээр амгалан мөн. 18Та бүгдээрийн учир би бээр эс үгүүлмүй. Би бээр хэдийг сонгосноо мэдэмүй. Зүгээр надлугаа идээнийг идэлцсэн хүн нь өсгийгээ миний тус өргөсөн буй хэмээн бичигдсэний бүтэхийн тул энэ мэт болой. 19Үүний учрахуй дор намайг тэр мөн буй хэмээн таны итгэхийн тул, би бээр учрахаас урид үүнийг тан дор үгүүлбэй. 20Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, миний илгээснийг тогтоон авагч нь намайг тогтоон авмуй. Намайг тогтоон авагч нь намайг илгээснийг тогтоон авмуй 21хэмээн зарлиг болоод Ийсүс нь сэтгэлдээ зовниж гэрчлэн зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, танаас нэгэн нь намайг бариулах буй 22хэмээн зарлиг болсон дор шави нар нь нэгэн нэгнээ харалцаж, хэний учир зарлиг болсныг сэжиглэвэй. 23Тийн ахуй шави нараас Ийсүс дор үлэмж хайрт нэгэн нь Ийсүсийн цээжнийг түшин авай. 24Түүн дор Сиймон Фитир нь хэний учир зарлиг болсныг асуухуйг дохио өгвэй. 25Тийнхүү тэр нь Ийсүсийн цээжнийг түшин байж ийн. Эзэн ээ, тэр хэн буюу 26хэмээн айлтгасан дор Ийсүс нь зарлиг болруун. Би бээр идээнийг дэвтээгээд хэн дор өгөх түүнийг мөн (хэмээн мэд) хэмээн зарлиг болоод, идээнийг дэвтээгээд Сиймоны Юда Искариод дор өгвэй. 27Түүний идээнийг авсан дор Сатана нь түүний дотор орвой. Тийн бөгөөд Ийсүс нь түүн дор ийн. Юун үйлдэхээ өттөр үйлд 28хэмээн зарлиг болсон дор тэнд суугсдаас хэн ч юуны учир захисныг эс оновой. 29Харин Юда нь санг баригч асан мөн бөгөөтөл, Ийсүсийн түүн дор найр дор хэрэглэхүүнийг худалдаж авахуй, эсвээс үгээгүй ядуунууд дор юун өгөхүйг захисныг заримууд нь сэтгэвэй. 30Юда нь идээнийг авмагц гарвай. Тажий шөнийн цаг болсон бөлгөө. 31Түүний гарсан дор Ийсүс нь зарлиг болруун. Эдүгээ хүн төрөлхийт нь цог жавхлант болсон бөгөөд, Бурхан нь түүнээр цог жавхлант болбой, 32Хэрэв Бурхан нь түүнээр цог жавхлант болсон болбоос, тэр нь түүнийг өөрөөр цог жавхлант болгон, удал үгээгүй түүнийг цог жавхлант болгох болой юу. 33Хүүхэд мини ээ, үүнээс хойно би бээр өчүүхэн төдий цаг дор тан лугаа байлцах. Тийнхүү та бээр намайг бэдрэвч, миний хааш одохуй тэнд та бээр хүрч үл чадах, хэмээн миний юдэтэн дор үгүүлсэн мэт, түүнчлэн эдүгээ тан дор ч үгүүлмүй. 34Би бээр тан дор нэг шинэ захианыг өгмүй хэмээвээс та ч нэгэн нэгнээр янаглалцагтун. Миний таныг янагласан мэтээр та ч нэгэн нэгнээр янаглалцагтун. 35Хэрэв та бээр нэгэн нэгнээ янаглалцах бөгөөс, үүнээр та бээр миний шави нар мөн хэмээн хамаг нь мэдэх буй 36хэмээн зарлиг болсон дор Сиймон Фитир нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, чи бээр хааш өөд болмуюу хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Миний хааш өөд болохуй тэнд чи бээр эдүгээ намайг дагаж үл чадах боловч, хойно намайг дагах болой юу. 37Фитир нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, би бээр чамайг эдүгээ юуны тул дагаж эс чадмуюу. Би бээр аминаа чиний тул өгсү 38хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Чи бээр аминаа миний тул өгөх буюу. Миний чам дор магадлан үгүүлэхүй нь, эр тахианы дуун гархуйгаас урид чи бээр намайг эс танимуй, хэмээн гурвантаа үгүүлэх болой юу/.