21Гуравдугаар өдөр Калилиягийн Кана дор нэгэн хурим болбой. Ийсүсийн эх нь тэнд бөлгөө. 2Бас Ийсүс хийгээд түүний шави нар нь тэрхүү хурим дор уригдавай. 3Үзмийн ундааны дутсан дор Ийсүсийн эх нь Түүн дор айлтгаруун. Тэдэн дор үзмийн ундаангүй буй. 4Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Эм ээ, Би бээр чам дор юун хэрэгт буюу. Миний цаг ирээгүй. 5Түүний эх нь зарц нар дор ийн. Түүний тан дор юун зарлиг болохуйг бүтээгтүн, хэмээлүгээ. 6Юдэтнийн угаалын ёсоор тэнд зургаан шавар хумх нь тавигдсан бөлгөө. Хумх бүр хошоогоод гурваад торхны төдий чинээн багтаадаг ажигу. 7Ийсүс нь тэдэн дор ийн. Хумхнуудыг усаар дүүргэгтүн, хэмээн зарлиг болбой. Тэд ч хумхнуудыг амсар хүртэл дүүргэвэй. 8Бас Тэр нь тэдэн дор ийн. Эдүгээ утгаад хуримыг бэлдэгч дор баригтун хэмээн зарлиг болсон дор тэд нь баривай. 9Тэнд хуримыг бэлдэгч нь үзмийн ундаан дор хувилгагдсан уснаас амсавай. Усыг утгасан зарц нар нь энэ мэт хаанаас болсныг мэдэвч, зоогийг бэлдэгч нь эс мэдээд, тушаат эрийг дуудаж түүн дор ийн. 10Аливаа хүн нь уридаар сайн ундааныг өгөөд зочидын их уусны хойно мууг өгдөг. (зүгээр) чи бээр сайн ундааныг эдүгээ болтол хадгалсан буй хэмээлүгээ. 11Ийсүс нь энэ тэргүүн бэлгийг Калилиягийн Кана дор үйлдэж цог жавхлангаа илэрхийлэвэй. Тийн бөгөөд түүний шави нар нь Түүн дор итгэжүхүй/ 12Тэндээс Тэр хийгээд түүний эх ба дүү нар хийгээд шави нар ч Кафирнаүм дор өөд болбой. Харин тэд нь тэнд олон өдөр эс байлугаа/. 13Тэрхүү цаг дор юдэтнийн фасха нь шадар бөлгөө. Тийнхүү Ийсүс нь Ирүсалим дор өөд болоод. 14Сүмийн дотор үхэр хийгээд хонин ба хүүрзгэнүүдийг худалдагчид хийгээд мөнгөнийг арилжигчдын суусныг олбой. 15Тийнхүү тэр нь олсоор ташуурыг хийж, тэд бүгдээр хийгээд хонид ба үхрүүдийг сүмээс гаргаад, мөнгөнийг арилжигчдын мөнгөнийг тархаан, ширээдийг хөмрүүлэн. 16Хүүрзгэнүүдийг худалдагчид дор ийн. Эднийг эндээс авагтун. Миний эцгийн гэрийг худалдааны гэр бүү болгогтун, хэмээн зарлиг болбой. 17Тийн ахуй чиний гэрийн учир зүтгэлгэ нь намайг идэвэй, хэмээн бичигдсэнийг түүний шави нар нь саналугаа. 18Тийн бөгөөтөл юдэтэн нь Түүн дор хариу үгүүлрүүн. Чи бээр энэ мэтийг үйлдэн атал бидэн дор ямар бэлгийг үзүүлмүюү. 19Ийсүс нь тэдэн дор хариу ийн. Энэхүү сүмийг эвдэгтүн. Тийнхүү гурван хоног дор Би бээр түүнийг үүдсү 20хэмээн зарлиг болсон дор юдэтэн нь түүн дор ийн. Энэхүү сүм нь дөчин зургаан жилийн төдий үүдэгдэн авай. Чи бээр түүнийг гурван өдөр үүдэх буюу хэмээбэй. 21Зүгээр Тэр нь Өөрийн биеийг сүм болгон зарлиг болбой. 22Тиймийн тул Түүний үхэгсдээс амидарсаны хойно Түүний шави нар нь түүний энэ зарлиг болсныг санаад, бичигдсэн хийгээд Ийсүсийн зарлиг болсныг итгэвэй. 23Фасха найрын цаг Түүний Ирүсалимын дотор ахуй дор олон нь Түүний үйлдсэн бэлгэсийг үзээд Түүн дор итгэвэй. 24Зүгээр Ийсүс нь биеэ тэдэн дор эс итгэвэй. Тэр юуны тул хэмээвээс, Тэр нь хүн бүгдээрийг таниж, 25хүний дотор юун ахуйг мэдээд, хүний учир гэрчлэлгийг эс хэрэглэлүгээ/.