171Тийнхүү Ийсүс нь энэ мэт зарлиг болоод, нүднээрээ огторгуйн тийш ширтэн ийн залбирвай. Эцэг ээ, цаг нь ирэвэй. Чиний хөвгүүний чамайг алдаршуулахын тул хөвгүүнээ алдаршуулан соёрх. 2Энэ мэтээр чиний түүн дор хамаг өгөгсөд дор тэр ч мөнх аминыг өгөх болтугай, хэмээн чи бээр хамаг амитны дээр түүн дор эрхийг өгсөн буй. 3Мөнх ами нь юун буй хэмээвээс, чамайг онц үнэн Бурхан хийгээд чиний илгээсэн Ийсүс Хэристосыг мэдэхүй нь болой. 4Би бээр чамайг энэ ертөнц дор алдаршуулан, чиний над дор даалгасан үйлийг бүтээсэн буй. 5Тийнхүү эцэг ээ, ертөнцийн болсноос урид миний чамлугаа эдэлсэн цог жавхлангаар намайг өөрийн гэгээний өмнө цог жавхлант болгон соёрх. 6Энэ ертөнцөөс чиний над дор өгсөн хүмүүнүүд дор би бээр чиний нэрийг илтгэсэн буй. Тэд нь чиний асан бөгөөд, чи бээр тэднийг над дор өгвэй. Бас тэд нь чиний зарлигийг сахисан буй. 7Чиний над дор али юун өгсөн нь чамаас буй хэмээн тэд нь эдүгээ мэдэмүй. 8Тэр юун хэмээвээс, чиний над дор өгсөн зарлигуудыг би бээр тэдэн дор өгсөн бөгөөд, тэд нь тэднийг аваад, миний чамаас үнэхээр гарсныг мэдээд, чиний намайг илгээснийг итгэсэн буй. 9Би бээр тэдний тул залбирмуй. Би бээр ертөнцийн тул бус, харин чиний над дор али өгөгсдийн тул залбирмуй. Тэр юуны тул хэмээвээс, тэд нь чиний буй. 10Бас миний хамаг нь чиний мөн. Чиний ч миний буй бөгөөд, би бээр тэднээр алдаршуулагдмуй. 11Би бээр эдүгээ цагаас аван ертөнц дор үл байх. Харин эд нь ертөнц дор байх. Тийнхүү би бээр чам дор ирмүй. Ариун эцэг ээ, чиний над дор өгөгсдийн бид мэт ганц болохын тул тэднийг өөрийн нэрээр сахин соёрх. 12Би бээр тэдэн лүгээ ертөнц дор байсандаа тэднийг чиний нэрээр сахивай. Би бээр чиний над дор өгөгсдийг гамнасан бөгөөд, бичигдсэний бүтэхийн тул эвдрэлийн хөвгүүнээс гадна тэдний нэгэн ч эс гээгдвэй. 13Эдүгээ би бээр чам дор ирмүй. Тийн бөгөөд миний баясгалан нь тэдэн дор төгс болох болтугай хэмээн би бээр эд (үгс) -ийг ертөнц дор үгүүлмүй 14Би бээр тэдэн дор чиний зарлигийг өгсөн буй. Тийн бөгөөд ертөнц нь тэднийг өшөөлсөн буй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр ертөнцийн бус мэт түүнчлэн тэд ч ертөнцийн бус болой. 15Би бээр тэднийг ертөнцөөс аван соёрх хэмээн эс залбиран, тэднийг муугаас сахин соёрх хэмээн залбирмуй. 16Би бээр ертөнцийн бус мэт тэд ч ертөнцийн бус болой. 17Чиний үнэнээр тэднийг арилган соёрх. Чиний зарлиг нь үнэн мөн болой. 18Чи бээр намайг ертөнц дор илгээсэн мэт, түүнчлэн би бээр тэднийг ертөнц дор илгээвэй. 19Тэд нь үнэнээр арилгагдах болтугай хэмээн би бээр өөрийн биеийг арилгамуй. 20Жич би бээр ямагт эдний учир бус, харин тэдний үгээр над дор хамаг итгэх -нуудын учир залбирмуй. 21Тэд бүгдээр ганц болох болтугай. Эцэг ээ, чи бээр миний дотор буй бөгөөд, би ч чиний дотор буй мэт, түүнчлэн ертөнц нь чиний намайг илгээснийг итгэх болтугай хэмээн тэд ч бидний дотор ганц аху болтугай. 22Жич бидний дотор тэдний ганц болохын тул чиний над дор өгсөн цог жавхланг би бээр тэдэн дор өгсөн буй. 23Тийн бээр тэд нь ганц болж төгс болох бөгөөд, ертөнц ч чиний намайг илгээгээд, намайг янагласан мэт тэднийг ч янагласныг мэдэх болтугай хэмээн, би бээр тэдний дотор аху бөгөөд, чи бээр миний дотор аху буй. 24Эцэг ээ, чиний над дор өгөгсөд нь чиний над дор өгсөн цог жавхланг үзэхийн тул миний хаа бүхий тэнд надлугаа аху болтугай хэмээн би бээр хүсмүй. Тэр юуны тул хэмээвээс, ертөнцийн бүтээгдсэнээс урид чи бээр намайг янагласан бөлгөө. 25Зөвт эцэг ээ, ертөнц нь чамайг эс мэдсэн боловч, би бээр чамайг мэдэмүй. Эд ч чиний намайг илгээснийг мэдсэн буй. 26Жич би бээр тэдэн дор чиний нэрийг мэдүүлээд, бас мэдүүлэх болой юу. Тийнхүү чиний намайг янагласан янаглал нь тэдний дотор орших бөгөөд, би ч тэдний дотор орших болтугай/.