6 1Үүнээс хойно Ийсүс нь Калилиягийн далайг гэтэлбэй. Тэр хэмээвээс Тибириясын далай мөн. 2Тэнд маш олон улс нь түүний өвчтөн дор гайхамшгуудыг үйлдсэнийг үзсэний тулд түүнийг дагалцавай. 3Тийнхүү Ийсүс нь нэгэн уулны дээр өөд болоод тэнд өөрийн шави нар лугаа суувай. 4Тэр цаг дор юдэтнийн фасха найр нь шадар болбой. 5Ийсүс нь нүднээр ширтэн, маш олон улсын түүн дор ирснийг үзээд, Филиб дор зарлиг болруун. Эднийг идүүлэхүй боорцогийг бид бээр хаанаас авах буюу. 6Хэмээн түүнийг шинжлэн зарлиг болбой. Харин тэр нь юун үйлдэхээ мэдвэй. 7Филиб нь түүн дор хариу айлтгаруун. Хоёр зуун чинлэлийн төдий боорцог нь тусбүрийн өчүүхнээр хүртэхийн тул дутах буй за. 8Түүний шави нараас нэгэн хэмээвээс, Сиймон Фитирийн Андари дүү нь айлтгаруун. 9Энд таван арвай боорцог хийгээд хоёр загаст нэгэн хөвгүүн буй. Зүгээр тэр мэт олны тул эд нь юун буюу. 10Ийсүс нь зарлиг болруун. Эд хүмүүнүүдийг суулгагтун хэмээн зарлиг болбой. Тэнд их ногоон бөлгөө. Тэнд таван минганы төдий эрс нь суувай. 11Тийн бөгөөд Ийсүс нь боорцогийг аваад, магтаалыг өргөсний хойно шави нартаа өгвэй. Шави нар ч суугсад дор (өгвэй). Бас тэр нь тэр мэтээр тэдний дуршсанаар загаснаас тэдэн дор өгвэй. 12Тэдний цадсаны хойно (Ийсүс нь) шави нартаа зарлиг болруун. Юун ч үл хомсдохын тул үлдсэн үйрмэгийг хураагтун 13хэмээн зарлиг болсноор тэд нь хураагаад, таван арвай боорцогоос идсэн улсын үлдсэн үйрмэгээр арван хоёр сэвэг савыг дүүргэвэй. 14Тийн бөгөөтөл эд хүмүүнүүд нь Ийсүсийн үйлдсэн гайхамшгийг үзээд, үнэхээр энэ нь ертөнц дор ирэх форофид мөн, хэмээн үгүүлэлдвэй. 15Тийн бөгөөд тэдний ирж түүнийг хаан болгохуйяа туурвисныг Ийсүс нь мэдэж айлтгаад, уулны дээр ганцаар дахин холдон өөд болбой/ 16Тийн бөгөөд үдэш болсон дор түүний шави нар нь далайн тийш буугаад 17нэгэн онгоц дор ороод Кафирнаүмын этгээд гэтэлбэй. Тэр зуур харанхуй болсон бөгөөд, Ийсүс нь тэдэн дор эс ирсэн бөлгөө. 18Тийнхүү салхин ихэд салхилахуй дор далай нь маш давалгаат болбой. 19Тэд (шави нар) нь хорин таван эсвээс гучин төсөр газрын төдий сэлбидээд, Ийсүсийн усны дээр явганаар явж, онгоц дор шадардахуйг үзээд айвай. 20Тэр нь тэдэн дор зарлиг болруун. Энэ би буй. Бүү айгтун. 21Тийн бөгөөд тэд нь түүнийг онгоц дор дуртаар оруулбай. Онгоц нь гэнэт тэдний зорисон газар дор хүрвэй. 22Түүний манагаар далайн хөвөөн дор асан улс нь түүний шави нарын орсон онгоцоос бус онгоц тэнд үгүй асан бөгөөд, Ийсүсийн түүний шави нар лугаа эс одсон ба, шави нарын тусгаар одсоныг мэдвэй. 23Зүгээр бус онгоцос нь Эзэний магтсаны хойно тэдний боорцогийг идсэн газрын ойр Тибириясаас ирсэн бөлгөө. 24Тийн ахуй улс нь Ийсүс хийгээд түүний шави нарын тэнд эс асныг үзээд, онгоцос дор орж Ийсүсийг бэдрэн Кафирнаүм дор хүрээд. 25Түүнийг далайн чанад этгээд олоод түүн дор айлтгаруун. Багш аа, чи бээр хэзээ энд ирэв үү. 26Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, та бээр гайхамшгуудыг үзсэний тул бус, харин боорцогоос идээд цадсаны тул намайг бэдэрмүй. 27Та бээр барагдахуй тэжээлийн тул бус, харин хүн төрөлхийтийн тан дор өгөхүй ба мөнх амин дор байхуй тэжээлийн тул шамдагтун. Тэр юуны тул хэмээвээс, түүнийг эцэг Бурхан нь тамгалан тогтоосон буй. 28Тийн бөгөөд тэд нь түүн дор айлтгаруун. Бид бээр Бурханы үйлийг бүтээхийн тул юуныг үйлдэх буюу. 29Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Бурханы үйл хэмээвээс, түүний илгээсэн дор итгэхүй нь мөн болой. 30Тэд нь түүн дор айлтгаруун. Тийн бөгөөд бидний үзээд чам дор итгэхийн тул чи бээр ямар бэлгийг үйлдэмүюү. Чи бээр юуныг бүтээмүюү. 31Бидний овог эцэг нар нь гови дор ма-нагийг идэвэй хэмээвээс, бичигдсэн нь ийн. Тэр нь тэдэн дор огторгуйгаас боорцогийг идэхүйг өгвэй. 32Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, огторгуйгаас боорцогийг Моси нь тан дор эс өгвэй. Харин миний эцэг нь огторгуйгаас үнэн боорцогийг тан дор өгмүй. 33Тэр юуны тул хэмээвээс, огторгуйгаас бууж ертөнц дор аминыг өгөгч нь Бурханы боорцог мөн болой. 34Тэд нь түүн дор айлтгаруун. Эзэн ээ, тэрхүү боорцогийг бидэн дор үргэлжид өгөн соёрх 35хэмээсэн дор Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Би бээр амины боорцог мөн. Над дор ирэгч нь үргэлжид үл өлсөх бөгөөд, над дор итгэгч нь үргэлжид үл ундаасах болой юу. 36Зүгээр та бээр намайг үзсэн боловч над дор эс итгэвэй, хэмээн би бээр тан дор үгүүлсэн буй. 37Эцгийн над дор өгсөн бүгдээр над дор ирэх бөгөөд, над дор ирэгчийг би бээр үл гаргах буй. 38Тэр юуны тул хэмээвээс, би бээр өөрийн тааллыг үл бүтээн, намайг илгээсний тааллыг бүтээхийн тул огторгуйгаас буусан буй. 39Намайг илгээсний таалал хэмээвээс, түүний над дор хамаг өгсөнөөс миний юуханыг үл гээж, эцэс дэх өдөр амидруулахуй нь мөн болой. 40Намайг илгээсний таалал хэмээвээс, хөвгүүнийг үзэн түүн дор итгэгч тусбүрийн мөнх аминыг олохуй нь тэр мөн болой. Би ч эцэс дэх өдөр түүнийг амидруулах болой юу 41хэмээн зарлиг болсоноо юдэтэн нь би бээр огторгуйгаас буусан боорцог мөн, хэмээн түүний зарлиг болсны тул муулж үгүүлэлдрүүн. 42Энэ нь Ийсүс болон Ёсибын хөвгүүн биш үү. Бид бээр түүний эцэг хийгээд эхийг танидаг биш үү. Би бээр огторгуйгаас буувай хэмээн тэр нь яахин үгүүлмүй юү. 43Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Өөр зуураа бүү муулан үгүүлэлдэгтүн. 44Намайг илгээсэн эцэг нь үл татах бөгөөс хүн ч над дор ирж үл чадах. Би бээр түүнийг эцэс дэх өдөр амидруулах буй. 45Тэд бүгдээр Бурханаас сурах болоюу хэмээн форофид нарын (номын) дотор бичигдсэн буй. Тийн бээр али хэн эцгээс сонсож сурсан нь над дор ирмүй. 46Бурханаас ирснээс бус хэн ч эцгийг эс үзсэн буй. Тэр нь эцгийг үзсэн мөн. 47Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, над дор итгэгч дор мөнх амин буй. 48Би бээр амины боорцог мөн. 49Таны эцэг нар нь гови дор ма-нагийг идээд үхвэй. 50Энэ нь огторгуйгаас буусан боорцог мөн. Али хэн түүнээс идэгч нь үл үхэх буй. 51Би бээр огторгуйгаас буусан амид боорцог мөн. Али хэн энэхүү боорцогоос идвээс тэр нь мөнхөд амид байх буй. Миний өгөх боорцог хэмээвээс миний мах мөн. Түүнийг би бээр ертөнцийн амины тул өгсү 52хэмээн зарлиг болсон дор юдэтэн нь өөр зуураа булаалдан үгүүлэлдрүүн. Энэ нь өөрийн маханыг яахин бидэн дор өгөн идүүлж чадах буюу. 53Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, хэрэв та бээр хүн төрөлхийтийн махыг үл идэн түүний цусыг үл уух бөгөөс эл, тан дор амин үгүй болой. 54Миний маханыг идэгч хийгээд миний цусныг уугч дор мөнх амин буй бөгөөд, би бээр түүнийг эцэс дэх өдөр амидруулсу. 55Тэр юуны тул хэмээвээс, миний мах нь магад тэжээл буй бөгөөд, миний цус нь магад ундаан болой. 56Миний махыг идэгч хийгээд миний цусыг уугч нь миний дотор баймуй. Би ч түүний дотор баймуй. 57Амид эцэг нь намайг илгээсэн бөгөөд, би ч эцгээр амид буй мэт, түүнчлэн намайг идэгч тэр нь надаар амид байх болой юу. 58Огторгуйгаас буусан боорцог нь энэ мөн. Таны эцэг нарын идсэн ма-нагийг лугаа адил бус. Тэд нь үхвэй. (харин) энэхүү боорцогийг идэгч нь мөнхөд амид байх болоюу 59хэмээн тэр нь Кафирнаүмын нэгэн хурлын дотор сургаж зарлиг болбой. 60Түүний шави нараас олон нь сонсоод үгүүлрүүн. Энэ нь хатуу зарлиг буй. Түүнийг хэн сонсож чадах буюу. 61Ийсүс нь шави нарын үүний учир муулан үгүүлэлдсэнийг гэгээндээ айлдаж, тэдэн дор зарлиг болруун. Та бээр үүн дор сэжгийг төрүүлмүюү. 62Хэрэв та бээр хүн төрөлхийтийн урид асан зүгтээ дэгдэн өөд болохуйг үзэх бөгөөс ямар буюу. 63 (ариун) тодотгол нь амидруулагч болой. Мах нь тусгүй. Миний тан дор үгүүлсэн үгс нь тодотгол хийгээд амин болой. 64Зүгээр танаас заримууд нь эс итгэмүй хэмээн Ийсүс нь зарлиг болж, хэн итгэлгүй асан хийгээд хэн түүнийг бариулж өгөхүйг эхнээс мэдэж айлдвай. 65Жич зарлиг болруун. Тиймийн тул миний эцгээс эс өгтвөөс хэн ч над дор ирж эс чадмуй, хэмээн би бээр тан дор үгүүлбэй хэмээн зарлиг болбой. 66Тэрхүү цагаас аван түүний шави нараас олон нь харин одож түүнийг дагахаа боливай. 67Тиймийн тул Ийсүс нь арван хоёр (шави) дор зарлиг болруун. Бас та бээр буцахуйг дуршмуй юу. 68Сиймон Фитир нь хариу айлтгаруун. Эзэн ээ. Бид бээр хэн дор одох буюу. Чам дор мөнх амины зарлиг болой. 69Чи бээр Мисия болон амид Бурханы хөвгүүн мөн хэмээн бид бээр итгэж мэдэмүй. 70Ийсүс нь тэдэн дор хариу зарлиг болруун. Би бээр та арван хоёрыг сонгосон биш үү. Харин танаас нэгэн нь чөтгөр буй. 71Энэ хэмээвээс Сиймоны Юда Искариод хөвгүүний учир зарлиг болбой. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь арван хоёроос нэгэн болоод түүнийг бариулагч болох бөлгөө/.