91Тэндээс тэр нь өөд болоод, төрөгдсөөр сохор асан хүнийг үзвэй. 2Тийнхүү түүний шави нар нь түүнээс асууруун. Багш аа, энэ хүний сохроор төрөгдсөн бөгөөтөл хэн хилэнцийг үйлдсэн буюу. Тэр буюу. Түүний эцэг эх буюу. 3Хэмээн айлтгасан дор Ийсүс нь хариу зарлиг болруун. Энэ хүний ч түүний эцэг эхийн ч хилэнцийг үйлдсэнээр бус. Харин энэ хэмээвээс Бурханы үйлсийн түүнээр үзүүлэгдэхийн тул болой. 4Өдөр буй атал би бээр намайг илгээсний үйлийг бүтээх ёст буй. Шөнийн цаг нь ирмүй. Тэр цаг дор хэн ч үйлийг бүтээж үл чадах. 5Би бээр ертөнц дор буй цаг тураа ертөнцийн гэрэл мөн 6хэмээн зарлиг болоод тэр нь газар дор нулиман, нулимасаар шингэн балчгийг бүтээгээд, сохор хүний нүддийн дээр түрхээд түүн дор зарлиг болруун. 7Одоод, Сийлоамын нуур дор (нүддээр) угаан үйлд. Сийлоам хэмээгчийг тайлбарлаваас, илгээгдсэн хэмээн болой. Тиймийн тул тэр нь одож угаагаад, үзэхүйгээр болон хариж ирэвэй. 8Тийн бөгөөд түүний айлууд хийгээд урид цаг түүний сохор асныг үзсэн нь үгүүлэлдрүүн. Энэ нь гуйланчлан суусан хүн биш үү. 9Заримууд нь тэр мөн хэмээн бус заримууд нь энэ нь түүн дор адил буй хэмээн үгүүлэлдвэй. Харин тэр нь, тэр би мөн, хэмээн үгүүлбэй. 10Тэд нь түүн дор үгүүлрүүн. Чиний нүдэд нь яахин нээгдэв үү. 11Тэр нь хариу ийн. Ийсүс хэмээгч хүн нь шингэн балчгийг бүтээгээд, миний нүддийг түрхээд над дор ийн. Сийлоамын нуур дор одоод (нүддээр) угаан үйлд хэмээн зарлиг болсноор би бээр одож угаагаад үзэхүй болбой 12хэмээсэн дор тэд нь түүн дор үгүүлрүүн. Тэр нь хаа буюу. Тэр нь би бээр эс мэдэмүй хэмээбэй/ 13Улс нь тэрхүү урид сохор асан хүнийг фариси нар дор ацарбай. 14Ийсүсийн шингэн балчгийг хийж түүний нүддийг нээсэн өдөр нь сабад өдөр бөлгөө. 15Тийнхүү фариси нар нь дахин түүнээс ийн. Чи бээр яахин үзэхүй болсон буюу хэмээн асуусан дор, тэр нь тэдэн дор үгүүлрүүн. Тэр нь миний нүддийн дээр балчгийг тависан бөгөөд, би ч угаагаад үзэхүй болбой. 16Фариси нараас заримууд нь үгүүлмүюү. Энэ хүн нь Бурханаас бус буй. Тэр юуны тул хэмээвээс, тэр нь сабад өдрийг эс сахидаг. Бусад нь үгүүлрүүн. Хилэнцэт хүн нь яахин тэр мэт гайхамшгуудыг үйлдэж чадах буюу хэмээлдүгээд тэд нь өөр зуураа булаалдалт болбой/ 17Тэд нь сохор асан хүн дор дахин үгүүлрүүн. Тэр нь чиний нүддийг нээсэн бөгөөтөл, чи бээр түүний учир юуныг үгүүлмүй юү. Тэр нь ийн. Тэр нь нэгэн форофид болой, хэмээбэй. 18Харин юдэтэн нь үзэхүй болсон хүний эцэг эх хоёрыг ирүүлэх болтол түүний сохор агаад үзэхүй болсныг эс итгэвэй. 19Тийнхүү тэдгээр нь тэднээс асууруун. Таны үгүүлснээр энэ төрөгдсөөр сохор асан нь таны хөвгүүн мөн буюу. Тийн бөгөөтөл тэр нь эдүгээ яахин үзмүюү 20хэмээсэн дор түүний эцэг эх хоёр нь тэдэн дор хариу үгүүлрүүн. Энэ нь бидний хөвгүүн мөн бөгөөд, түүний төрөгдсөөр сохор асныг бид бээр мэдэмүй. 21Зүгээр түүний эдүгээ яаж үзэхүй болсныг бид эс мэдэн, түүний нүддийг хэн нээснийг эс мэдэмүй. Тэр нь төгс наст буй. Түүнээс асуугтун. Тэр нь өөрийн тул үгүүлэх буй 22хэмээн түүний эцэг эх хоёр нь юдэтнээс айж үгүүлбэй. Тэр юуны тул хэмээвээс, хэрэв али хэн (Ийсүсийг) Хэристос болгож үгүүлбээс, түүнийг хурлаас гаргахуйг юдэтэн нь зөвлөлдсөн бөлгөө. 23Энэ учраас тэр нь төгс наст буй. Түүнээс асуугтун хэмээн түүний эцэг эх хоёр нь үгүүлсэн бөлгөө. 24Тийн бөгөөтөл тэдгээр нь тэр сохор асан хүнийг дахин ирүүлээд түүн дор үгүүлрүүн. Бурхан дор магтаалыг өргөтүгэй. Энэхүү хүний хилэнцэт ахуйг бид бээр мэдэмүй 25хэмээсэн дор тэр нь тэдэн дор хариу ийн. Тэр нь хилэнцэт буюу хэмээн би бээр эс мэдэмүй. Би бээр нэгнийг мэдэмүй хэмээвээс, би бээр сохор агаад эдүгээ үзэхүй болбой 26хэмээсэн дор тэд нь дахин түүн дор үгүүлрүүн. Тэр нь чам дор юуныг үйлдэв үү, чиний нүддийг яахин нээв үү. 27Тэр нь тэдэн дор хариу ийн. Би бээр урид тан дор үгүүлбэй. Харин та бээр эс сонсвой. Та бээр юуны тул дахин сонсохуйг дуршмуй юу. Та ч түүний шави нар болохуяа дуршмуй юу. 28Хэмээсэн дор тэр нь түүнийг доромжлон ийн. Чи бээр түүний шави. Зүгээр бид бээр Мосигийн шави нар буй. 29Бурханы Моси дор зарлиг болсныг бид бээр мэдэмүй. Харин энэ хүний хаанаас гарсныг бид бээр эс мэдэмүй 30хэмээсэн дор тэр хүн нь үгүүлрүүн. Тэр нь миний нүддийг нээсэн боловч түүний хаанаас ирснийг таны эс мэдсэн нь гайхамшигт буй. 31Бурхан нь хилэнцтэнийг эс сонсдог. Зүгээр хэрэв али хэн Бурхан дор сүсэгт агаад түүний тааллыг бүтээвээс, түүнийг сонсдог хэмээн бид мэдэмүй. 32Сохроор төрөгдсөний нүддийг нэгэгч нь эхнээс янар сонсдоогүй. 33Хэрэв энэ нь Бурханаас бус болбоос, тэр нь юуныг ч үйлдэж эс чадах бөлгөө 34хэмээсэн дор тэд нь түүн дор хариу ийн. Чи бээр хилэнцийн заяат болж төрөгдсөн атал биднийг сургах уу хэмээгээд түүнийг гаргаж огоорвой/ 35Тэдний түүнийг гаргасныг Ийсүс нь сонсоод, хойно түүнийг олоод түүн дор зарлиг болруун. Чи бээр Бурханы хөвгүүн дор итгэмүй 36хэмээн зарлиг болсон дор тэр нь ийн. Эзэн ээ, миний түүн дор итгэхийн тул тэр хэн буюу 37хэмээн айлтгасан дор Ийсүс нь түүн дор ийн. Чи бээр түүнийг үзвэй. Чамлугаа үгүүлэлдэгч нь тэр мөн 38хэмээн зарлиг болсон дор тэр нь ийн. Эзэн ээ, би бээр итгэмүй хэмээгээд түүн дор мөргөвэй. 39Тэнд Ийсүс нь зарлиг болруун. Эс үзэгчид нь үзэх бөгөөд, үзэгчид нь сохор аху болтугай хэмээн би бээр зарганыг шийтгэхийн тул энэ ертөнц дор ирсэн буй 40хэмээн зарлиг болсныг түүний дэргэд асан зарим фариси нар нь сонсоод түүн дор ийн. Бас бид ч сохор буюу 41хэмээсэн дор Ийсүс нь ийн. Хэрэв та бээр сохор асан болбоос, та хилэнцгүй болох бөлгөө. Зүгээр бид бээр үзмүй хэмээн таны үгүүлдэгийн тул таны хилэнц нь тогтон баймуй хэмээн зарлиг болбой/.