181Энэ мэтсийг үгүүлээд Ийсүс нь шави нараа дагуулан Хидрон хэмээх горхиныг гаталбай. Тэнд нэгэн хүрээлэн бөлгөө. Түүн дор тэр нь шави нар лугаа орвой. 2Түүнийг бариулагч Юда нь тэрхүү орныг танивай. Тэр юуны тул хэмээвээс, Ийсүс нь шави нар лугаа тэнд олонтаа өөд болсон бөлгөө. 3Тийн бөгөөд Юда нь цэргийн чуулган хийгээд хөтөч нарыг тэргүүн лам нар хийгээд фариси нараас аваад, тэнд зул хийгээд гэрэвч ба зэвсэгтээр ирэвэй. 4Тийн бөгөөд Ийсүс нь биедээ аливаа учрахуйг мэдэн айлтгаад, гаран тэдэн дор зарлиг болруун. Та бээр хэнийг бэдэрмүюү. 5Хэмээн зарлиг болсон дор тэд нь ийн. Нажаридын Ийсүсийг (бэдэрмүй) хэмээн үгүүлсэн дор Ийсүс нь тэдэн дор ийн. Тэр би мөн. Хэмээн зарлиг болбой. Тийн ахуй түүнийг бариулагч Юда нь тэдэн лүгээ байлцавай. 6 (Ийсүсийн) тэр би мөн хэмээн зарлиг болсон лугаа сац, тэд нь гэдэргээн одон газар дор унавай. 7Тийн бөгөөтөл тэр нь дахин ийн. Та бээр хэнийг бэдэрмүй юү хэмээн асуусан дор тэд нь айлтгаруун. Бид Нажаридын Ийсүсийг (бэдэрмүй) 8хэмээсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Тэр би мөн, хэмээн би бээр тан дор үгүүлбэй. Тиймийн тул хэрэв та бээр намайг бэдэрвээс, эднийг явуулан тавигтун 9хэмээсээр чиний над дор өгсөнөөс би бээр нэгнийг ч эс гээсэн буй хэмээн түүний зарлиг болсон нь бүтвэй. 10Тэнд Сиймон Фитир нь илдэт болоод, түүнийг сугалах тэргүүн ламын нэгэн боолыг дэлдэн, түүний баруун чихийг тас цавчвай. Тэрхүү зарцын нэр нь Малкос бөлгөө. 11Тэнд Ийсүс нь Фитир дор ийн. Илдээ түүний гэр дор дүр. Эцгийн над дор өгсөн аягаас би бээр үл уух буюу хэмээн зарлиг болбой. 12Тийн бөгөөд цэргийн чуулган хийгээд түшмэд ба юдэтний дарга нар нь Ийсүсийг бариж хүлээд. 13Анас дор хөдөлж хөтөлж аваачвай. Тэр юуны тул хэмээвээс, Анас нь тэрхүү жил дор тэргүүн лам болсон Каяфас хэмээгчийн хадам эцэг бөлгөө. 14Тэр Каяфас хэмээвээс юдэтэн лүгээ зөвлөлдөн, улсын оронд нэгэн хүний үхэхүй нь хэрэгт, хэмээн үгүүлэгч мөн бөлгөө/ 15Сиймон Фитир хийгээд бус нэгэн шави нь Ийсүсийг дагавай. Тэрхүү бус шави нь тэргүүн лам дор танигдаад, түүний орд харшин дор Ийсүс лүгээ оролцвой. 16Зүгээр Фитир нь үүдний өмнө зогсож байвай. Тиймийн тул тэргүүн лам дор танигдсан нөгөө шави нь үүднийг сахигч (шивэгчин) дор үгүүлээд Фитирийг оруулбай. 17Тийн бөгөөд тэр үүднийг сахигч шивэгчин нь Фитир дор үгүүлрүүн. Бас чи бээр энэ хүний шави нараас нэгэн биш үү. Хэмээсэн дор тэр нь би бус, хэмээн үгүүлбэй. 18Тэнд хүйтэн асны тул боолууд хийгээд хөтөч нар нь гал түлж биеэ дулаацаж байвай. Фитир ч тэдэн лүгээ зогсон биеэ дулаацалцвай. 19Тэр цаг дор тэргүүн лам нь түүний шави нарын учир хийгээд сургаалын учир Ийсүсээс асуувай. 20Ийсүс нь түүн дор хариу зарлиг болруун. Би бээр ертөнц дор илэрхийгээр үгүүлж, юдэтний чуулдаг хурал хийгээд сүмийн дотор үргэлжид сурган, нууцаар юуныг ч эс үгүүлбэй. 21Чи бээр надаас юуны тул асуумуюу. Намайг сонсогчидоос миний тэдэн дор юун үгүүлснийг асуун үйлд. Миний үгүүлснийг тэд нь мэдэмүй 22хэмээн зарлиг болсон дор хөтөч нараас нэгэн нь Ийсүсийг алгадаад ийн. Чи бээр тэргүүн лам дор энэ мэтээр хариу үгүүлмүюү 23хэмээсэн дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Хэрэв би бээр буруугаар үгүүлбээс, тэрхүү буруугийн учир гэрчлэн үйлд. Зүгээр хэрэв би зөвөөр үгүүлбээс, чи бээр намайг юуны тул цохимуюу. 24Анас нь түүнийг хүлээтээр Каяфас дор илгээсэн бөлгөө/ 25Тэнд Сиймон Фитир нь биеэ дулаацан авай. Тэд нь түүн дор ийн. Бас чи бээр түүний шави нараас нэгэн биш үү хэмээн үгүүлсэн дор тэр нь мэлзэн ийн. Би бус 26хэмээсэн дор тэргүүн ламын боолуудаас нэгэн бөгөөтөл, Фитирийн чихнийг цавчсан хүний төрөл нь үгүүлрүүн. Би бээр түүн лүгээ хамт хүрээлэнгийн дотор чамайг үзсэн биш үү 27хэмээсэн дор Фитирийн дахин мэлзэн үгүүлсэн лүгээ сац эр тахиа нь донгодвой. 28Тийн бөгөөд тэд нь Ийсүсийг Каяфасын гэрээс зарганы орд харшин дор хөтөлж аваачвай. Тэр цаг дор эрт бөлгөө. Тийнхүү юдэтэн нь биеэ үл бузарлуулан, фасхаг идэхүй ёсныг хичээхийн тул зарганы харшийн дотор эс орвой. 29Тиймийн тулд Филад нь тэдэн дор гараад ийн. Энэ хүний тус таны буруушаал нь юун буюу 30хэмээсэн дор тэд нь үгүүлрүүн. Хэрэв тэр нь буруут бус асан болбоос, бид бээр түүнийг чам дор үл хүргэх бөлгөө 31хэмээсэн дор Филад нь тэдэн дор үгүүлрүүн. Та бээр түүнийг аваад, өөрийн тогтоолын ёсоор түүнийг шүүгтүн. Хэмээсэн дор юдэтэн нь түүн дор ийн. Бидэн дор хүнийг үхүүлэхүй эрхгүй хэмээн үгүүлбэй. 32Үүгээр Ийсүсийн ямар үхлээр нөгчихүйгөө зааж зарлиг болсон нь бүтвэй. 33Тэндээс Филад нь зарганы орд харшин дор дахин ороод, Ийсүсийг дуудаад ийн. Чи бээр юдэтний хаан мөн буюу 34хэмээн үгүүлсэн дор Ийсүс нь түүн дор зарлиг болруун. Чи бээр өөрийн биеэс үүнийг үгүүлмүюү. Эсвээс бусад нь миний учир чам дор мэдүүлэв үү 35хэмээн зарлиг болсон дор Филад нь үгүүлрүүн. Би бээр юдэтний аймагт буюу. Чиний улс хийгээд тэргүүн лам нар нь чамайг над дор тушааж өгсөн буй. Чи бээр юуныг үйлдсэн буюу 36хэмээсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Миний эзлүүр нь энэ ертөнцөөс бус болой. Хэрэв миний эзлүүр нь энэ ертөнцөөс асан болбоос, миний зарц нар нь намайг юдэтэн дор үл бариулахын тул дайлах бөлгөө. Зүгээр эдүгээ миний эзлүүр нь эндээс бус болой 37хэмээн зарлиг болсон дор Филад нь үгүүлрүүн. Тийнхүү чи бээр нэг хаан буюу хэмээсэн дор Ийсүс нь зарлиг болруун. Намайг хаан мөн хэмээн чи бээр үгүүлмүй. Би бээр үнэн дор гэрчлэхийн тулд төрөгдөөд энэ ертөнц дор ирсэн буй. Али хэн үнэний хувит агч нь намайг сонсмуй 38хэмээн зарлиг болсон дор Филад нь түүн дор үгүүлрүүн. Үнэн нь юун буюу хэмээгээд дахин юдэтэн дор гараад тэдэн дор үгүүлрүүн. Энэхүү (хүн) дор би бээр бурууг эс олбой. 39Харин фасха дор нэгэн (хүн) -ийг миний тав дор тавиж өгөхүй ёсон буйн тул, юдэтний хааныг миний тан дор тавиж өгөхүйг та бээр хэрэглэмүюү 40хэмээн үгүүлсэн дор тэр бүгдээр их дуу гаралцан ийн. Энэ хүн бус. Харин Барабасыг тавин өгтүгэй хэмээн үгүүлэлдвэй. Тэрхүү Барабас нь дээрэмч хүн бөлгөө/.