161Та сэжиг бүү төртүгэй хэмээн би бээр үүнийг тан дор үгүүлсэн буй. 2Та бээр хурлуудаас гаргагдах байтугай, али хэн таныг алагч нь би бээр Бурхан дор тааламжит үйлийг бүтээмүй, хэмээн санах цаг ирэх болмуй. 3Тэд нь эцгийг эс мэдэн, намайг ч эс мэдсэн-ий тул тэр мэтээр тан дор үйлдэх болой юу. 4Тэр цагийн ирэхүй дор, миний тан дор үүнийг үгүүлснийг сануулахын тул би бээр эдүгээ тан дор мэдүүлмүй. Би бээр тан лугаа хамт байсны тул эхэн дор тан дор үүнийг эс үгүүлбэй. 5Зүгээр эдүгээ би бээр намайг илгээсэн дор хариж одмуй. Тийн боловч чи бээр хааш одмуй юу хэмээн, танаас нэгэн ч эс асуумуй. 6Зүгээр миний энэ мэтээр тан дор үгүүлсэний тул гашуудал нь зүрхнийг дүүргэсэн буй. 7Тийн боловч миний одохуй нь таны тул хэрэгт болой, хэмээн би бээр тан дор үнэхээр үгүүлмүй. Тэр юуны тул хэмээвээс, хэрэв би бээр үл одох бөгөөс, амруулагч нь тан дор үл ирэх буй. Зүгээр би бээр одхул түүнийг тан дор илгээсү. 8Тэр нь ирэхүйдээ хилэнцийн учир хийгээд зөвийн учир ба зарганы учир ертөнцийг ухуулах буй. 9Хилэнцийн учир хэмээвээс, тэдний над дор эс итгэсэний тул болой. 10Зөвийн учир хэмээвээс, миний эцэгтээ одох бөгөөд, таны намайг дахин үл үзэхийн тул болой. 11Зарганы учир хэмээвээс, энэ ертөнцийн тэргүүлэгчийн зарган дор унагагдсаны тул болой. 12Тан дор үгүүлэхүй олон нь над дор буй боловч, та бээр эдүгээ тэднийг дааж эс чадмуй. 13Зүгээр тэрхүү үнэний тодотгол нь ирэхүйдээ таныг аливаа үнэн дор удирдах буй. Тэр юуны тул хэмээвээс тэр нь өөрийн биеэс үл үгүүлэн, аливаа сонссоноо үгүүлэн, ирээгүй цагийн юмадыг тан дор үзүүлэх болой юу. 14Тэр нь намайг хүндлэн, минийхээс аван тан дор үзүүлэх болой юу. 15Эцэг дор агч хамагууд нь миний буй. Тиймийн тул тэр нь минийхээс аван тан дор үзүүлэх буй, хэмээн би бээр үгүүлбэй. 16Өчүүхэн цаг болохуй дор та бээр намайг үл үзэх буй. Жич өчүүхэн цаг болохуй дор та бээр намайг дахин үзэх буй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр эцэгтээ одмуй 17хэмээн зарлиг болсон дор шави нараас заримууд нь өөр зуураа үгүүлэлдрүүн. Өчүүхэн цаг болохуй дор та бээр намайг үл үзэх. Жич өчүүхэн цаг болохуй дор та бээр намайг дахин үзэх буй. Тэр юуны тул хэмээвээс, би бээр эцэгтээ одмуй хэмээн бидэн дор зарлиг болсон нь юун буюу. 18Өчүүхэн цаг болохуй хэмээн зарлиг болсон нь юун буюу. Бид бээр түүний зарлиг болсныг эс ухамуй. 19Хэмээн үгүүлэлдсэн дор Ийсүс нь тэдний түүнээс асуухуйг хүссэнийг мэдэж айлтгаад тэдэн дор зарлиг болруун. Өчүүхэн цаг болохуй дор та бээр намайг үл үзэх. Жич өчүүхэн цаг болохуй дор та бээр намайг дахин үзэх буй хэмээн миний үгүүлсэний учир та бээр өөр зуураа асуулцамуюу. 20Миний тан дор магадлан үгүүлэхүй нь, та бээр уйлаж гашуудах. Харин ертөнц нь баясах болой юу. Та бээр зовох боловч, таны зовлон нь баясгалан дор хувилгагдах буй. 21Эм хүн нь төрөх цаг хүрсэн дор зовнимуй. Зүгээр хүүхнээ төрсөн дор тэр нь нэг хүний энэ ертөнц дор төрөгдсөний тулд гаслангаа дахин эс санадаг. 22Тэр мэтээр эдүгээ тан дор гаслан буй. Харин би бээр таныг дахин үзсү. Тийнхүү таны зүрхэн нь баясах бөгөөд, таны баясгаланг хэн ч танаас булааж үл авах буй. 23Тэрхүү цаг дор та бээр надаас юуныг ч үл асуух буй. Та бээр эцгээс миний нэрээр юуныг ч эрэх бөгөөс, тэр нь тан дор өгөх буй хэмээн би бээр тан дор магадлан үгүүлмүй. 24Эдүгээ болтол та бээр миний нэрээр юуныг ч эс эрсэн буй. Таны баясгалан түгээмэл болохын тул эрэгтүн. Тийн бээр та бээр хүртэх болой юу. 25Энэ мэтсийг би бээр тан дор үлгэрээр үгүүлсэн буй. Тийн боловч ирэх цаг дор би бээр тан дор үлгэрээр үл үгүүлэн, эцгийн учир илэрхийгээр тан дор мэдүүлэх буй. 26Тэрхүү цаг дор та бээр миний нэрээр эрэх буй. Тийн бөгөөд би бээр таны тул эцэгтээ залбирасу хэмээн би бээр эс үгүүлмүй. 27Тэр юуны тул хэмээвээс, таны намайг янагласан хийгээд, миний Бурханаас гарсныг итгэсэний тул эцэг өөрөө таныг янагламуй. 28Би бээр эцгээс гарч ертөнц дор ирээд, дахин ертөнцийг огоорон эцэг дор одмуй 29хэмээн зарлиг болсон дор түүний шави нар нь түүн дор айлтгаруун. Эдүгээ чи бээр илэрхийгээр үгүүлэн, үлгэргүйгээр зарлиг болмуй. 30Чи бээр хамгийг мэдэн, хэний ч чамаас асуухыг эс хэрэглэмүй, хэмээн бид бээр эдүгээ мэдэмүй. Үүнээр чиний Бурханаас гарсныг бид бээр итгэмүй 31хэмээн айлтгасан дор Ийсүс нь тэдэн дор зарлиг болруун. Та бээр эдүгээ итгэмүй. 32Мана, таны тусбүрийн өөрийн зүг дор тархаагдан намайг ганцаар огоорох цаг ирэн, эдүгээ ч ирсэн буй. Тийн боловч би бээр ганцаар бус, харин эцэг нь надлугаа буй болой. 33Миний амрын таны дотор байхын тул би бээр энэ мэтсийг тан дор үгүүлбэй. Та бээр ертөнц дор зовлонт болох болой юу. Тийн боловч зоримгой сэтгэлээр байгтун. Би бээр ертөнцийг дийлсэн буй/.