12

1Сургаалыг янаглагч нь мэдлэгийг янагламуй. Зүгээр зэмлэлгийг өшөөлөгч нь будангуй буй. 2Сайн хүн нь Яховагаас хайрыг хүртэх буй. Зүгээр тэр нь муу санаат хүнийг буруушаах буй. 3Хүн нь муугаар үл тогтох буй. Зүгээр зөвтнүүдийн үндсэн нь үл хөдөлгөгдөх буй. 4Сайн явдалт гэргий нь өөрийн эр дор титэм буй. Зүгээр ичүүлэгч (гэргий) нь түүний ясан дор өмхий мэт буй. 5Зөвтний санаачлалгууд нь шүүвэртэй буй. Зүгээр хилэнцтэний санаанууд нь мэхтэй буй. 6Хилэнцтэний үгс нь цусныг хүлээхийн учир буй. Зүгээр шулуун сэтгэлтний аман нь тэднийг аврах буй. 7Хилэнцтэн нь хөмрүүлэгдэн үгүй болмуй. Зүгээр зөвтний гэр нь тогтох буй. 8Хүн нь өөрийн сэцний ёсоор магтагдах буй. Зүгээр хазгай зүрхт нь хөнгөлөгдөх буй. 9Нэг хүн нь боолтой бөгөөтөл хөнгөлөгдсөн боловч идээнгүй бөгөөтөл биеэ магтагч хүнээс дээр буй. 10Зөвт нь өөрийн малын аминыг гамнамуй. Зүгээр хилэнцтэний өршөөл ч хатуу буй. 11Тариалангийн таригч нь талхнаар цадах буй, зүгээр дэмийнүүдийг дагагч нь ухаангүй буй. 12Хилэнцэт нь бусдыг ороогчийг хүсмүй. Зүгээр зөвтийн үндсэн нь (үрийг) гаргамуй. 13Хилэнцэт нь өөрийн уруулын буруугаар баригдамуй. Зүгээр зөвт нь зовлонгоос гармуй. 14Хүн нь өөрийн амны үрээр сайнаар цадах бөгөөд хүний гарын шан нь түүн дор өгтөх буй. 15Тэнэгийн явдал нь түүний нүдэн дор зөвт буй. Зүгээр зөвлөгөөнийг сонсогч хүн нь сэцэн буй. 16Тэнэгийн хилэн нь түргэнээр мэдэгдэх буй. Зүгээр сэцэн хүн нь ичгүүрийг бүрхээмүй. 17Үнэнийг үгүүлэгч нь зөвийг үзүүлмүй. Зүгээр хуурмагч гэрч нь мэхийг (үзүүлмүй). 18Заримуудын үгүүлсэн нь сэлэм мэт огтолмуй. Зүгээр сэцэнүүдийн хэл нь эдгээмүй. 19Үнэний уруул нь хэзээ ч тогтох буй, зүгээр хуурмагч хэл нь агшин цагийн төдий баймуй. 20Мууг санаачлагчидын зүрхний дотор мэх буй. Зүгээр эвийг зөвлөгч дор баясгалан болох буй. 21Зөвт лүгээ муу нь үл учрагдах буй. Зүгээр хилэнцтэн нь муугаар дүүрэх буй. 22Мэхт уруул нь Яхова дор жигшүүр буй. Зүгээр үнэнийг үйлдэгчид нь түүн дор тааламжтай буй. 23Сэцэн хүн нь мэдлэгийг хадгалмуй. Зүгээр тэнэгийн уруул нь дэмийгээр үгүүлмүй. 24Шамдалгатнуудын гар нь тэргүүлэх буй. Зүгээр залхуунууд нь албат болох буй. 25Хүний зүрхний дотор агч гашуудал нь түүнийг бөхийлгөмүй. Зүгээр сайн үг нь түүнийг баясгамуй. 26Зөвт нь бусдаас дээр буй. Зүгээр хилэнцтэний явдал нь тэднийг мэхэлмүй. 27Залхуу хүн нь олзоо үл барих буй. Зүгээр шалдлагат хүний зөөр нь үнэтэй буй. 28Зөвийн зам дор амин буй. Түүний мөрөөр үхэл үгүй.