1Бусдаас салагч нь хүссэнээ бэдрэж хамаг сургуулиныг элэглэмүй. 2Тэнэг нь ухвар дор үл дурлан, өөрийн зүрхнийг үзүүлэхүй (дурламуй). 3Хилэнцэтийн ирэхүй дор элэглэл ч ирдэг бөгөөд, ичгүүрийн ирэхүй дор доромжлол ч ирмүй. 4Хүний амны үгс нь гүн уснууд (мэт) бөгөөд, сэцний булаг нь урсагч гол (мэт) буй. 5Хилэнцэтийн нүүрийг таалах бөгөөд, зөвтийг шүүврин дор унагаах нь сайн бус. 6Тэнэгийн уруулууд нь хэрэлдэлгэ дор ордог бөгөөд, түүний аман нь цохилгонуудыг дуудмуй. 7Тэнэгийн аман нь түүний эвдрэлгэ хийгээд, түүний уруулууд нь түүний сүнсийн доор буй. 8Чалчигчийн үгс нь шарх мэт болон хэвлийний дотор ормуй. 9Үйлдвэрин дүрээ залхуу хүн нь үрэгч хүн лүгээ ах дүү буй. 10Яховагийн нэр нь хүчит хадгалдаг гэр (мэт) буй, зөвт нь тэнд гүйж халхлагдамуй. 11Баян хүний зөөр нь түүний хүчит балгасан бөгөөд, түүний санаагаар нэг өндөр хэрэм буй. 12Эвдрэлгээс урид хүний зүрхэн нь оморхог буй, зүгээр хүндлэлээс урид номготгол буй. 13Хэргийг сонсохуйгаас урид хариу үгүүлэхүй нь тэнэглэл хийгээд ичгүүр буй. 14Хүний сэтгэл нь түүний зовлонг даах буй, зүгээр шархдуулагдсан сэтгэлийг хэн тэсч чадах буюу. 15Ухаантын зүрхэн нь мэдлэгийг олох бөгөөд, сэцэнүүдийн чихэн нь мэдлэгийг бэдэрмүй. 16Хүний бэлэг нь түүний тул зай болгон, түүнийг ихүүдийн өмнө оруулмуй. 17Зарган дор байгчаас нэгдүгээр нь зөвт мэт буй, зүгээр бус нь ирж түүнийг шинжилмүй. 18Шавга нь хэрэлдэлгүүдийг болиулж, хүчитнүүдийг салгамуй. 19Хилэгнүүлэгдсэн ах дүү нь хүчит балгаснаас (хатуу) буй, тэдний хэрэлдэлгүүд нь бат гэрийн тээг мэт буй. 20Хүний дотор нь түүний амны үрсээс цадах буй, тэр ч өөрийн уруулуудын жимсээр ханах буй. 21Үхэл хийгээд амин нь хэлний эрх дор буй, түүнийг янаглагчид нь түүний үрийг идэх буй. 22Гэргийг ологч нь сайныг ологч бөгөөд, Яховагийн хайр дор хүртсэн буй. 23Үгээгүй нь эрэлгээр үгүүлмүй, зүгээр баян нь хатуугаар хариу үгүүлмүй. 24Янагууд лугаа хүн нь янаглалаар явах ёстой, бас ах дүүгээс үлэмж халдагч янаг буй болой.
18