31

1Лэмүел хааны эхийн түүнийг сургасан үгс нь ийн, 2миний хөвгүүн юун буюу, миний умайн хөвгүүн юун буюу, миний тангаргийн хөвгүүн юун буюу. 3Чиний хүчнийг эхнэрүүд дор үл өгөн, чиний замуудыг хаадыг эвдэгч дор өгөн бүү үйлд. 4Лэмүел ээ, хаадын тул бус, дарсныг уухуй нь хаадын тул бус хийгээд, хатуу ундааныг (уухуй) нь тэргүүлэгчидийн тул бус болой. 5Тэр юуны тул хэмээвээс, тэд нь уугаад тогтоолыг мартаж дарагдагсдын зарганыг хазгай болгох болуузай. 6Хатуу ундааныг үхэхүй дор хүрсэн дор өгөн, дарсныг сэтгэлээр зовогч дор өгөн үйлд. 7Тийнхүү тэр нь уун муу байдлаа мартан, зовлонгоо үл санах болтугай. 8Хэлэн үгүй хүний тул амнаа нээн, үхэхүй дор хүрэгсдийн тул аман нээн үйлд, 9амнаа нээн, зөвөөр шүүн, зовлонт хийгээд үгээгүйнүүдийг халхалан үйлд. 10Хэн сайн явдалт гэргийг олсон буюу, түүний үнэ нь эрдэнэ чулуунаас дээр буй. 11Түүний эрийн зүрхэн нь түүн дор найдах бөгөөд, тэр нь зөөрөө үл гээх буй. 12Тэр нь хамаг насан дороо түүн дор мууг бус, харин сайныг хүргэх буй. 13Тэр нь ноосон хийгээд олсныг бэдрэж гараараа дуртайгаар үйлчилмүй. 14Тэр нь худалдаачны онгоц мэт тэжээлээ холоос ацарамой. 15Тэр нь шөнө байтал босч, гэрийн бүлс дор тэжээлийг өгч, шивэгчид дор хөдөлмөрийг өгмүй. 16Тэр нь нэг тариаланг санаж түүнийг худалдаж авбай, тэр нь өөрийн гарын үрээр үзмийн тариаланг таримуй. 17Тэр нь өөрийн бэлхүүснээ хүчинээр бүсэлж, өөрийн гарын царвуунаа хүчит болгомуй. 18Тэр нь өөрийн худалдааг сайн хэмээн үзмүй, шөнөөр ч түүний гэрэвч нь үл унтраагдамуй. 19Тэр нь гараараа ээрцгийг бариж, алгаараа ээрүүлийн зэвсгийг баримуй. 20тэр нь гараа үгээгүйнүүд дор нээж, алгаа ядуунууд дор сунгамуй. 21Тэр нь гэрийн бүлсийн учир цаснаас үл аймуй, тэр юуны тул хэмээвээс, түүний гэрийн бүлс нь хоёр давхарт хувцаст буй. 22Тэр нь биедээ сайхан хөнжлүүдийг үйлдэмүй, түүний хувцас нь хөхөөр будсан бөс буй. 23Түүний эр нь газрын ахмадын дотор суухуй дороо чуулганы дотор мэдэгдэмүй. 24Тэр нь бөсийг үйлдэж түүнийг худалдамуй, тэр нь бүсүүдийг худалдагчин дор худалдан өгмүй. 25Тэр нь хүчинээр хийгээд хүндлэлээр өмсгөгдөөд, ирээгүй цаг дор баясах буй. 26Тэр нь амнаа сэцнээр нээдэг бөгөөд, түүний хэлэн дор хайрт үгс буй. 27Тэр нь өөрийн гэрийн бүлсийн явдалыг сахин, залхуугаар талхыг үл идмүй. 28Түүний хүүхэд нь босч түүнийг сайшаамуй, түүний эр ч түүнийг магтамуй. 29Олон гэргид нь сайнаар үйлдсэн боловч, харин чи бээр хамгаас дээр болой. 30Хайр нь мэхт хийгээд үзэсгэлэн нь дэмий буй, зүгээр Яховагаас айхуй эхнэр нь ихэд магтагдах буй. 31Түүний гарын үрс нь түүн дор өгтөх бөгөөд түүний үйлс нь чуулгадын дотор түүнийг магтах буй.

Соломовны эрдэнэ үгс хэмээгч ном төгсвэй.

Хотон дор мисионэрүүдийн барт, нэг мянга найман зуун гучин зургаан онаа дарагдав.