22

1Сайн нэр нь их зөөрөөс дээр бөгөөд, сайн хайр нь алтан хийгээд мөнгөнөөс (дээр) болой. 2Баян хийгээд үгээгүй нь хамтаар учралдамуй, Яхова нь тэд бүгдээрийг бүтээгч мөн. 3Хэрсүү хүн нь мууг үзээд нуумуй, зүгээр гэнэнүүд нь өнгөрч засаглагдамуй. 4Номготголын хийгээд Яховагаас айхуйн шан нь баяжил хийгээд хүндлэл ба амин буй. 5Халгай хийгээд өгөөшнүүд нь хазгайнуудын замын дээр буй, зүгээр өөрийн сүнснээ сахигч нь тэднээс холдох буй. 6Хүүхнийг түүний явахуй ёстой замаар удирдан үйлд, тийн бөгөөд тэр нь насжсаны хойно түүнээс үл давах буй. 7Баян хүн нь үгээгүйнүүдийг тэргүүлмүй, бас уридаар авагч нь уридаар өгөгч дор зарагдамуй. 8Бурууг сацагч нь зовлонг хураан, өөрийн хилэнгийн таягаар эвдрэх буй. 9Хайрт нүдэт хүн нь адистидлагдах мөн, юуны тул хэмээвээс, тэр нь өөрийн тэжээлээс үгээгүй дор өгмүй. 10Элэглэгчийг гаргаваас эл, хэрэлдэлгэ нь хагацах буй, бас тэмцэл хийгээд доромжлол ч болих буй. 11Ариун зүрхтийг янаглагч болон сайхан үгст дор хаан нь янаг болох буй. 12Яховагийн нүдэд нь мэдлэгийг сахимуй, зүгээр тэр нь хилэнцэтийн үгсийг хоосруулах буй. 13Залхуу хүн нь газар арслан буй, би бээр зээлин дор алагдах буй за хэмээн үгүүлмүй. 14Садар эмийн аман нь гүн зуух буй, тэнд Яховагийн өшөөлөгдсөн нь унах буй. 15Тэнэглэл нь хүүхний зүрхэн дор тогтсон буй, зүгээр засаглахуй таяг нь түүнийг тэндээс гаргах буй. 16Өөрөө баяжуулахын тул үгээгүйг даран атал, баян дор өгөгч нь эрхгүй үгээгүйрэх буй. 17Сэцэнүүдийн үгсийг сонсохын тул чихнээ бөхийлгөн, миний мэдлэг дор зүрхнээ оруулан үйлд, 18Тэр юуны тул хэмээвээс, хэрэв чи бээр тэднийг дотороо хадгалах бөгөөд, тэд нь чиний уруулууд дор бэлэн болох бөгөөс эл, тэд нь тааламжтай болой. 19Чиний найдлага нь Яхова дор болох болтугай хэмээн би бээр эдүгээ өдөр чам дор мэдүүлсэн буй. 20Чам дор илгээгсэд дор чиний үнэний үгсийг хариулахын тул, 21би бээр чам дор үнэний үгсийг лавтайяа мэдүүлэхийн тул зөвлөөн хийгээд мэдлэгийн учир эд сайхнуудыг чам дор бичсэн биш үү. 22Үгээгүй нь үгээгүй мөний тул түүнийг тонон бүү үйлд, бас ядууг шүүвринээр даран бүү үйлд. 23Тэр юуны тул хэмээвээс, Яхова нь тэдний шүүвринийг шүүн, тэднийг тоногчидыг тонох буй. 24Хилэнт хүн лүгээ үл нөхцөн, уурлалт лугаа бүү явалц. 25Тэр юуны тул хэмээвээс, түүний замыг үл сурахын тул бөгөөд өөрийн сүнсэн дор урхийг үл авахын тул болой. 26Гаруудыг цохилолдогчид хийгээд зээлийн тул гар даагчдын дотор бүү буй. 27Тэр юуны тул хэмээвээс, чам дор төлөх яаханаар үгүй бөгөөс, чиний доороос чиний дэвсгэр нь юуны тул автах буюу. 28Чиний эцэг нарын тависан газрын эртний тэмдэгийг хөдөлгөн бүү үйлд. 29Чи бээр өөрийн үйлс дор шамдалгат хүнийг үзвээс тэр нь эгэлнүүдийн өмнө үл байж, хаадын өмнө байх буй.