1Миний хөвгүүн ээ, хэрэв чи бээр миний үгсийг тогтоож аван, миний захиануудыг бие лүгээ хадгалан, 2чихнээ сэцнийг сонсгуулан, зүрхээ ухвар дор оруулан, 3бас хэрэв чи бээр сэцний тул дуудан ухварын тул дуун гаргаж, 4хэрэв чи бээр түүнийг мөнгөн мэт эрэн, нуусан сан мэт бэдэрвээс эл, 5тэр цаг дор чи бээр Яховагаас айхуйг ухаж, Бурханы учир мэдлэгийг олох буй. 6Тэр юуны тул хэмээвээс, Яхова нь сэцнийг өгмүй, түүний амнаас мэдлэг хийгээд ухвар (гармуй.) 7Тэр нь шулуунуудын тул төгс эдлэхүүнийг хадгалан, зөвтээр явагчидын тул халх амуй. 8Тэр нь шүүврийн замыг сахин өөрийн ариунуудын замыг сахимуй. 9Тийн бөгөөд чи бээр зөв хийгээд шүүвэр ба шулуун хийгээд аливаа сайн замыг ухах буй. 10Хэрэв сэцэн нь зүрхэн дор орох бөгөөд мэдлэг нь чиний сүнсэн дор тааламжтай болох бөгөөс, 11бодомжлолго нь чамайг сахих бөгөөд, ухвар нь чамайг халхлах буй. 12Тэд нь чамайг муу хүний замаас хийгээд хазгайгаар үгүүлэгч ба, 13харанхуй замаар явахын тул үнэн замыг орхигч ба, 14мууг үйлдэхүй дор баясагч хийгээд маш хилэнцэт үйлс дор цэнгэлдэгч ба 15хазгай замт хийгээд буруут мөрт улсаас халхлах буй. 16Тэд нь өөрийн үгсээр сайшаагч хийгээд, 17өөрийн залуу насны нөхрийг орхисон ба, Бурханы тогтоолыг мартсан садар эмээс чамайг халхлах буй. 18Түүний гэр нь үхэл дор хүргэдэг бөгөөд, түүний мөр нь үхэгсэд дор хүргэдэг болой. 19Түүн дор одогчид нь үл буцан, амины зам дор үл орох буй. 20Тиймийн тул сайнуудын замаар яван, зөвтнүүдийн мөрийг сахин үйлд. 21Тэр юуны тул хэмээвээс, шулуунууд нь дэлхийн дээр суух бөгөөд бодотнууд нь түүний дотор тогтох буй. 22зүгээр хилэнцтэн нь газраас хоосруулагдах бөгөөд, мэхтнүүд нь түүнээс үндсэнээр гаргагдах буй.
2