1Миний хөвгүүн ээ, миний үгсийг сахин, миний захиануудыг бие лүгээ хадгалан үйлд. 2Амид байхын тул миний захиануудыг сахин нүдний цэцгий мэт миний тогтоолыг халхалан үйлд. 3Тэднийг хурууддаа уяж, зүрхэндээ бичин үйлд. 4Сэцнийг чи бээр миний эгч хэмээн үгүүлэн, ухварыг өөрийн төрөл хэмээн нэрийдэн үйлд. 5Тэд нь чамайг бусдын гэргий хийгээд үгсээр өнгөлөгч бусдын гэргийгээс хадгалах болтугай. 6Би бээр өөрийн гэрийн цонхын амсраар харахуй дороо, 7тэнэгүүдийн дотор үзэхүй дор залуусын дотор нэг ухаангүй хөвгүүнийг үзэвэй. 8Тэр нь үдшийн бүрэнхий хийгээд харанхуй шөнөөр, 9(садар эмийн) ойр агч зээлин алсдан түүний гэр дор одохуй замаар явбай. 10Тийн бөгөөд мана, садар эмийн хувцаст болсон мэхт зүрхэнт нэг эхнэр нь түүн лүгээ учралдмуй, 11Тэр нь чимээт хийгээд хазгай буй, түүний хөл нь гэртээ үл баймуй. 12Тэр нь эдүгээ газар дор болон эдүгээ зээлин байж аливаа ч этгээд дор хүлээн амуй. 13Тийн бөгөөд тэр нь түүнийг бариж үнсээд, ичгүүргүйгээр түүн дор ийн үгүүлбэй. 14Надлугаа эвийн тахилууд буй бөгөөд, би бээр эдүгээ өдөр өөрийн тангаргийн эргүсүүдийг эргүвэй. 15Тиймийн тул би бээр чамлугаа учралдахын тул хийгээд, чамайг бэдрэхийн тул гараад чамайг олбой. 16Би бээр чимэгт гүрвэрээр хийгээд зурлагаар ба, Игифидийн нарийн бөсөөр дэвсгэрээ чимбэй, 17Би бээр хэвтрээ мийр хийгээд алоэ ба гинамон үнэртнээр анхилуулбай. 18Бид бээр өглөө болтол янаглалаар цадаж, янаглалаар амрахын тул одъё, 19Тэр юуны тул хэмээвээс миний эр нь гэр дор үгүй болон хол аян дор зорчсон буй. 20Тэр нь биеэрээ нэгэн уут мөнгөнийг аваачаад, болзорлогсон өдөр гэртээ ирэх буй 21хэмээн үгүүлснээр тэр нь олон сайхан үгсээр түүнийг дийлж, амны уруулын өнгөлсөнөөр түүнийг хүчилбэй. 22Нэг шар нь алагдахын тул, эсвээс дөнгөт ухаангүй хүн нь цохигдохын тул зорчдог мэт, түүнчлэнхүү тэр нь түүнийг даган одмуй. 23Нэг шувуун нь аминаа гээх хэмээн эс мэдсэнээр өгөөш дор яардаг мэт, түүнчлэнхүү тэр нь нэг сумын түүний элгэнийг хатгатал (одмуй). 24Тиймийн тул миний хүүхэд ээ, эдүгээ намайг сонсон миний амны үгсийг чагнан үйлд. 25Чиний зүрхэн нь түүний зам дор эргэж үл орох болтугай, түүний мөрөөр төөрөн бүү үйлд. 26Тэр юуны тул хэмээвээс, тэр нь олон шархдуулсануудыг унагасан бөгөөд олон хүчитнүүд нь түүнээр алагдсан буй. 27Түүний гэр нь тамын зам болон үхлийн орон дор хөдөлмүй.
7