24

1Муу улс дор үл атаархан, тэдэн лүгээ байхаа хүсэн бүү үйлд. 2Тэр юуны тул хэмээвээс, тэдний зүрхэн нь эвдрэлгийг санаачилдаг бөгөөд, тэдний уруулууд нь хорын учир үгүүлэлцмүй. 3Гэр нь сэцнээр үүдэгдэн, ухвараар тогтоогдомуй. 4Мэдлэгээр түүний тасгууд нь аливаа үнэтэй хийгээд хүсэмжтэй зөөрөөр дүүргэгдэмүй. 5Сэцэн хүн нь хүчит буй бөгөөд мэдлэгт хүн нь хүчинээр бат буй. 6Тэр тийн атал сайн зөвлөөнөөр дайн дор орон үйлд, олон зөвлөгчид нь найдамжит буй. 7Сэцэн нь тэнэгээс өндөр буй, тэр нь хаалган дор амнаа нээн үл чадмуй. 8Мууг санаачлагч нь залихайг санаачлагч хэмээн нэрийдэгдэх буй. 9Тэнэглэлийн санаа нь нүгэл буй, элэглэгч нь хүмүүнүүд дор жигшүүр буй. 10Чи бээр зовлонгийн цаг дор уйдаваас эл чиний хүчин нь багахан буй. 11Үхэл дор хүрснийг тонилгон, алагдахын тул аваачигдсаныг авран үйлд. 12Хэрэв чи бээр үл дурлан, би бээр түүнийг үл мэдэмүй хэмээн үгүүлбээс, зүрхнийг ялгагч нь үүнийг үл санах буюу, чиний сүнснийг сахигч нь үүнийг үл үзэх буюу, тэр нь хүн бүхэн дор түүний үйлийн ёсоор үл буцаах буюу. 13Миний хөвгүүн ээ, бал нь сайн бүхийн тул бөгөөд балын сав нь чиний амтан дор сайхан бүхийн тул идэн үйлд, 14Тэр мэтээр чиний олсон цаг дор сэцний мэдлэг нь чиний сүнсэн дор болох буй, тэр юуны тул хэмээвээс, тэр нь шант буй, бас чиний найдлага нь үл тасалдах буй. 15Хилэнцэт ээ, зөвт хүний гэрийн тул нууцаар хүлээн бүү үйлд, түүний хэвтэх нутгийг хоосруулан бүү үйлд. 16Тэр юуны тул хэмээвээс, зөвт нь долоон дахин унавч, дахин босох буй, зүгээр хилэнцтэн нь муу дор унах буй. 17Чиний дайсны унахуй дор баясан бүү үйлд, түүний бүдрэхүй дор чиний зүрхэн нь үл жаргатугайг, 18тийн бус бөгөөс Яхова нь үүнийг үзээд үл таалан, өөрийн хилэнг түүнээс (чам дор) буцаах болуузай. 19Чи бээр буруутаны учир үл зовон, хилэнцтэн дор атаархан бүү үйлд. 20Тэр юуны тул хэмээвээс, муу хүн дор шан үл болох бөгөөд, хилэнцтэний гэрэвч нь унтраагдах буй. 21Миний хөвгүүн ээ, Яховагаас хийгээд хаанаас айж, хувилалцагчид лугаа нөхцөн бүү үйлд. 22Тэр юуны тул хэмээвээс, тэдний эвдрэл нь гэнэт ирэх бөгөөд, тэд хоёуланы аймшгийг хэн мэдэж чадах буюу. 23сэцэнүүдийн (үгс) нь ийн, шүүврин дор нүүрийг таалахуй нь сайн бус. 24Муу хүн дор чи бээр зөвтэй хэмээн үгүүлэгч түүнийг улс нь хараах бөгөөд, хүмүүнүүд нь түүнээс жигших буй. 25Зүгээр түүнийг зэмлэгч нь тааламжтай болох бөгөөд түүний дээр сайн адистид нь буух буй. 26Цэх үгсийг үгүүлэгч түүний уруулууд нь үнсдэг буй. 27чиний хөдөлмөрийн юмнуудыг газар бэлтгэн, хээр дор зассаны хойно чиний гэрийг үүдэн үйлд. 28Чи бээр бус хүний тус дэмийгээр гэрч үл болон, уруулаараа мэхлэн бүү үйлд. 29Түүний над дор үйлдсэн мэт би ч түүн дор түүнчлэн үйлдэн, түүний үйлийн ёсоор түүн дор хариулсугай хэмээн үгүүлэн бүү үйлд. 30Би бээр залхуу хүний тариалангаар алсдан, ухваргүй хүний үзмийн тариалангаар алсдавай. 31Тийнхүү мана, түүн дор хэрэггүй өвсөн нь ургасан бөгөөд түүний нүүр нь халгайнуудаар бүрхэгдсэн ба, түүний чулуун хэрэм нь эвдэрсэн бөлгөө. 32Тийн бөгөөд би бээр үүнийг үзээд сайтар санасан бөгөөд, үүнийг ширтээд сургаалыг авбай. 33Бас нэг багахан нойр, бас багахан сажилга, бас унтахын тул элгэн тэврэх (хэмээн үгүүлмүй.) 34Энэ мэтээр чиний үгээгүй байдал нь аялагч мэт ирэх бөгөөд чиний ядуурахуй цаг нь зэвсэгт хүн мэт ирэх буй.