1Яхийн Акүр хөвгүүний үгс (хийгээд) түүний Итиел хийгээд Үкал дор үгүүлсэн хүндэт үгс нь ийн, 2үнэхээр би бээр бус хүнээс мунхаг хийгээд хүний ухвар нь над дор үгүй буй. 3Би бээр сэцнийг үл сураад, ариунуудын учир үл мэдэмүй. 4Хэн огторгуй дор өөд гараад буусан буюу, хэн атга дороо салхиныг хураасан буюу, хэн усныг хувцасан дор ороосон буюу, хэн дэлхийн хязгаадыг тогтоосон буюу, түүний нэр хийгээд түүний хөвгүүний нэр нь хэн буюу, чи бээр мэдмүюү. 5Бурханы хамаг зарлиг нь ариун мөн, тэр нь түүн дор найдагчид дор халх мөн. 6Чи бээр түүний зарлигууд дор нэмэн бүү үйлд, тийн бус бөгөөс тэр нь чамайг зэмлэх бөгөөд чи бээр худалч болох буй. 7(Бурхан аа,) би бээр чамаас хоёрыг эрмүй, миний амид байтал тэднийг над дор өгөл үгээгүй үл байн соёрх хэмээвээс, 8надаас дэмийлэл хийгээд хуурмагийг холдуулан соёрх, над дор үгээгүйрэлгэ хийгээд баяжилыг ч үл өгөн, намайг хэрэгт тэжээлээр тэжээн соёрх. 9Тийн бус бөгөөс би бээр цатгалан болж, чамайг үл таниулын Яхова нь хэн буюу хэмээн үгүүлэх буй за, эсвээс би бээр үгээгүй болоод хулууж, миний Бурханы нэрийг дэмийгээр дуудах буй за. 10Нэг боолыг түүний Эзэний буруушаан бүү үйлд, тийн үйлдвээс тэр нь чамайг хараах бөгөөд чи ч жимт болох буй. 11Өөрийн эцгээ хараан, өөрийн эхээ үл ерөөгч нэгэн төрөл буй. 12Өөрийн санаагаар ариун боловч бузраасаа эс айлгагдсан нэгэн төрөл буй. 13Маш өндөр нүдэт бөгөөд өргөгдсөн нүдний анисгат нэгэн төрөл буй. 14Үгээгүйнүүдийг дэлхийгээс хоосруулан, ядуунуудыг хүмүүнүүдээс хоосруулахын тул сэлэм мэт шүдэт хийгээд хутга мэт соёот нэг төрөл буй. 15Соно дор хоёр охид буй, тэд нь өг өг хэмээн үгүүлмүй. Үл цадах нь гурван буй, бид ханавай хэмээн үл үгүүлэгч дөрвөн ч буй хэмээвээс, 16хүүрийн булшин хийгээд хүүсэр умай ба, уснаар үл цадагч газар хийгээд гал эд нь ханавай хэмээн үл үгүүлмүй. 17Өөрийн эцгийг элэглэгч хийгээд эх юүгийн захиаг хөнгөлөгчийн нүднийг бэлийн хэрээ сугалах бөгөөд бүргэдийн зулзагад нь идэх буй. 18Гурван юм нь над дор гайхамшигт буй, дөрвнийг ч би бээр үл мэдэмүй хэмээвээс, 19огторгуйгаар (нисэгч) бүргэдийн явдал хийгээд хадны дээр могойн явдал ба, далайн дундуур онгоцын явдал хийгээд охин лүгээ эрийн явдал буй. 20Энэ мэт садар эмийн явдал мөн, тэр нь идээд амнаа арчин, би бээр бурууг эс үйлдвэй хэмээн үгүүлмүй. 21Гурван юмаар газар нь хөдөлгөгдөх, дөрвнийг ч тэр хүлцэж үл чадмуй хэмээвээс, 22хаан болсон боол хийгээд, идээнээр цадсан тэнэг ба, 23эрт болсон өшөөлөгдсөн гэргий хийгээд өөрийн хатны орон дор орсон шивэгчин эд буй. 24Дэлхийн дээр дөрвөн юм бага боловч сэцэн буй хэмээвээс, 25шоргоолжнууд нь хүчингүй хорхой боловч зуны цаг дор идээнээ бэлэдмүй. 26Алагдаан нь хүчингүй ан боловч нүхээ хадан дор баримуй. 27царцаанууд нь хаангүй боловч, сүрэг сүргээр явамуй. 28аалз нь гараараа бариж хааны орд харшин дор баймуй. 29Өөрийн явахуйгаар үзэсгэлэнтэн нь гурван буй, дөрвөн ч явдлаараа үзэсгэлэнт буй хэмээвээс, 30ангийн дотор үлэмж хүчит хийгээд хэнээс ч үл эргэгч арслан хийгээд, 31цэргийн мори ба, тэх хийгээд, үл эсэргүүцэгдэх хаан эд буй. 32Хэрэв чи бээр оморхог болсноор дэмийг үйлдвээс, эсвээс мууг санаваас, гараа амандаа тавин үйлд. 33Тэр юуны тул хэмээвээс, сүүг бүлснээр тос гарах мэт хийгээд хамрыг хавчсанаар цусан гарах мэт, түүнчлэн хилэнг босгохуй нь хэрэлдэлгийг гаргамуй.
30