27

1Манагаарын учир бүү бардамна, тэр юуны тул хэмээвээс, нэг өдрийн юуныг гаргахыг чи бээр үл мэдэмүй. 2Чиний өөрийн аман нь бус, харин бус нь чамайг магтах болтугай, чиний өөрийн уруулууд бус, харин ондоо хүн нь чамайг магтах болтугай. 3Чулуу нь хүнд бөгөөд элс нь хүнд буй, зүгээр тэнэгийн уурлал нь эд хоёулангаас хүнд буй. 4Уурлал нь хатуу хийгээд хилэн нь шуурган мэт буй, зүгээр атаархлын тус хэн байж чадах буюу. 5Илэрхий зэмлэлэг нь нуусан янаглалаас дээр буй. 6Янагийн шархнууд нь үнэн буй, зүгээр дайсны үнсэлгэ нь мэхт буй. 7Цатгалан хүн нь балын сав дор ч дургүй, зүгээр өлсгөлөн хүн дор аливаа гашуун юм нь амттай буй. 8Өөрийн газраас хэрэгч хүн нь өөрийн үүрээс төөрсөн шувуу лугаа адил буй. 9Тос хийгээд сайхан үнэртэн нь зүрхнийг баясгамуй, түүнчлэн али хэний зөвлөөн нь түүний янаг дор амттай. 10Өөрийн янаг хийгээд өөрийн эцгийн янагийг бүү орхи, тийн бөгөөд чи бээр бас өөрийн зовлонгийн цаг дор өөрийн ах дүүгийн гэр дор одох хэрэггүй болох буй, ойр агч янаг нь хол агч ах дүүгээс дээр буй. 11Миний хөвгүүн ээ, чи бээр сэцэн болсноор миний зүрхнийг баясган үйлд, тийн бөгөөд би бээр намайг хараагч дор хариу үгүүлэх буй. 12Ухаант хүн нь мууг үзээд нуумуй, зүгээр гэнэнүүд нь явснаар засаглагдамуй. 13Бусдын тул гар даагчийн хувцасныг аван, бусдын зээлийн тул түүний барицааг аван үйлд. 14Али хэн өөрийн янагийг их дуунаар эрт магтваас, тэр нь түүний хүндлэлгүйгээр тоогдох буй. 15Бороот өдөр үргэлжид дусалга хийгээд хэрүүлч гэргий хоёр адил буй. 16Хэн түүнийг бүрхээгч нь салхин эсвээс баруун гартаа үзэгдэхүй тосыг бүрхээгч лүгээ адил буй. 17Төмөр нь төмрийг хурц болгох мэт, түүнчлэн хүн нь өөрийн янагийн нүүрийг гэрэлт болгомуй. 18Үзмийн модныг сахигч нь түүний жимсээс идэх буй, түүнчлэн өөрийн Эзнийг сахигч нь хүндлэгдэх буй. 19Усан дор нүүр нүүр лугаа адил мэт, түүнчлэн нэг хүний зүрхэн нь бус хүний (зүрхэн) лүгээ адил буй. 20Хүүрийн булшин хийгээд эвдрэл нь үл ханамуй, түүнчлэн хүний нүдэд нь үл ханамуй. 21Мөнгөн нь ялгагдахуй саваар хийгээд алтан нь хясаагаар (мэдэгдэх мэт) хүн нь түүнийг магтагч амнаар мэдэгдэх буй. 22Хэрэв нэг тэнэг нь талх лугаа нэг уурын дотор нүдүүрээр нүдэгдэвээс, түүний тэнэглэл нь түүнээс үл хагацах буй. 23Өөрийн хониноо сайтар мэдэж, өөрийн сүргээ сайтар үзэн үйлд. 24Тэр юуны тул хэмээвээс, зөөр нь хэзээ ч үл байх бөгөөд титэм ч хамаг төрлүүд дор үл байх буй. 25Ногоо нь гардаг бөгөөд нялх өвсөн нь үзэгддэг, бас уулны өвсөн нь хураагдамуй. 26Хургад нь хувцасны тул хийгээд тэхнүүд нь тариалангийн хөлсний тул буй. 27Бас ямаад нь чиний тэжээл хийгээд чиний бүлсийн тэжээл ба чиний шивэгчидийн тэжээлийн тул сүүг өгөх буй.