3

1Миний хөвгүүн ээ, миний хуулийг бүү март, харин чиний зүрхэн нь миний захианыг сахитугай. 2Тэр юуны тул хэмээвээс тэд нь олон өдөр хийгээд урт насан ба амаржлыг чам дор нэмэх буй. 3Өршөөл хийгээд үнэн нь чамайг үл орхих болтугай. Харин чи бээр тэднийг хүзүүндээ ороон, зүрхэндээ бичин үйлд. 4Тийнхүү чи бээр Бурханы хийгээд хүний өмнө хайр хийгээд сайн бүтээмжлэлийг олох буй. 5Яхова дор хамаг зүрхнээрээ найдан, өөрийн ухаан дор түшин бүү үйлд. 6Чи бээр хамаг явдлаараа түүнийг мэдэн үйлд. Тийнхүү эл тэр нь чиний мөрийг удирдах буй. 7Өөрийн санаагаараа сэцэн үл болон, Яховагаас айж муугаас холдон үйлд. 8Энэ нь чиний махан дор эдгээлгэ болон чиний яснууд дор чөмөг болох буй. 9Чи бээр өөрийн баяжлаар хийгээд өөрийн үржсэн анхны жимсээр Яховаг хүндлэн үйлд, 10Тийнхүү эл чиний гадаалдаг гэрүүд нь дүүрэн болох бөгөөд, чиний шахах савнууд нь бялхалзах буй. 11Миний хөвгүүн ээ, Яховагийн сургалгыг үл хөнгөлөн, түүний зэмлэлгийн цаг дор гомдон бүү үйлд. 12Тэр юуны тул хэмээвээс нэгэн эцэг нь хайрласан хөвгүүнээ зэмлэх мэт Яхова нь өөрийн янаглагсдыг зэмлэмүй. 13Сэцнийг ологч хүн хийгээд ухварыг хүртэгч хүн нь амгалан мөн. 14Тэр юуны тул хэмээвээс түүний худалдаан нь мөнгөний худалдаанаас дээр бөгөөд түүний үржилгэ нь алтнаас дээр буй. 15Тэр нь эрдэнэ чулуудаас үнэтэй бөгөөд хамаг хүсэмжтэйнүүд нь түүн дор адил бус. 16Түүний баруун гар дор урт нас бөгөөд зүүн гар дор баяжил хийгээд хүндлэл буй. 17Түүний замууд нь тааламжтай замууд бөгөөд, түүний хамаг мөрнүүд нь амархан буй. 18Тэр нь түүнийг баригчид дор амины мод бөгөөд түүнийг аливаа хадгалагч нь амгалан мөн. 19Яхова нь сэцнээр дэлхийг суурилаад, ухвараар огторгуйг батлуулсан буй. 20Түүний мэдлэгээр гүнүүд нь дэлбэрүүлэгдэх бөгөөд, үүлнүүд нь шүүдрийг дусаамуй. 21Миний хөвгүүн ээ, эднийг нүдний өмнөөс үл хагацуулан, сэцэн хийгээд бодомжлолгыг хадгалан үйлд. 22Тэд нь чиний сүнсэн дор амин болон, чиний хүзүүн дор сайхан чимэг болох буй. 23Тийн бөгөөд чи бээр замын дээр найдлагатайгаар явах бөгөөд, чиний хөл нь үл бүдрэх буй. 24Чи бээр хэвтэхүй дүрээ үл айх буй, харин чи бээр хэвтээд тааламжтайгаар унтах буй. 25Чи бээр гэнэт үл айн, хилэнцтэний хоосрууллагаас үл айх буй. 26Тэр юуны тул хэмээвээс Яхова нь чиний түшилгэ болон, чиний хөлийг өгөөшөөс гамнах буй. 27Чи бээр чадалтай болбоос хэрэгт хүнийг хоосноор гарган бүү үйлд. 28Хэрэв бус хүн дор хэрэгтэй юм нь чам дор буй бөгөөс эл, одоод дахин ир. Тийнхүү би бээр чам дор өгсүгэй хэмээн түүн дор бүү үгүүл. 29Бус хүний чиний ойр найдамжтайгаар суух дор, түүний тус мууг санаачлан бүү үйлд. 30Али хэн бээр мууг чам дор эс үйлдвээс, түүн лүгээ учирлалгүйгээр хэрэлдэн бүү үйлд. 31Чи бээр дээрэмч хүнийг үл атаархан, түүний замуудыг сонгон бүү үйлд. 32Тэр юуны тул хэмээвээс хазгайгаар явагчид нь Яхова дор жигшүүртэй буй. Харин түүний нууц зөвлөөн нь шулуунууд лугаа буй. 33Хилэнцтэний гэрийн дээр Яховагийн хараал нь баймуй. Харин тэр нь зөвтэйнүүдийн нутгийг адисламуй. 34Тэр нь элэглэгчдийг элэглэмүй, харин номгонууд дор хайрыг өгмүй. 35Сэцэнүүд нь хүндлэлийг хүртэх, харин тэнэгүүдийн дэвшүүлэлгэ нь ичгүүр болох буй.