Нутгийн чуулган ба гишүүд гэсэн утгатай байж болох “сонгогдсон эзэгтэй буюу эгч ба хүүхдүүд” гэж энд өгүүлдэг. Энэхүү богино зурваст, бие биеэ хайрлах хийгээд хуурамч сургаалт багш нараас сэрэмжлэх тухай өгүүлжээ.

Мэндчилгээ

1 1 Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба хүүхдүүдэд нь илгээв. Би, зөвхөн би ч биш, үнэнийг мэддэг бүхэн үнэн дотор та нарыг хайрладаг нь 2 бидний дотор байсаар байгаа, бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм. 3 Эцэг Бурханаас, бас Эцэгийн Хүү Есүс Христээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайр дотор бидэнтэй хамт байх болно.

Үнэн ба хайр

4 Эцэгээс бидэнд тушаасан ёсоор танай хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явааг мэдээд би их баярласан. 5 Эрхэм эзэгтэй* минь, би танд шинэ тушаал бус харин эхнээсээ бидэнд байсан тушаалыг бичиж байна. Бие биеэ хайрлая. 6 Бид Түүний тушаалын дагуу явах нь хайр юм. Та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах нь тушаал юм. 7 Олон мэхлэгч ертөнцөд гарч ирсэн. Тэд Есүс Христийг махбодоор ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист юм. 8 Та нар биднийa гүйцэтгэснийг алдалгүй, харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хяна. 9 Хэтэрч, Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дотор байгч хүнд Эцэг ч, Хүү ч байна. 10 Хэн нэгэн нь та нар дээр очихдоо энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл. 11 Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.

Төгсгөлийн мэндчилгээ

12 Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас бэхийг бус харин та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Тэгвэл баяр хөөр маань дүүрэн болно. 13 Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүдb чамд мэнд хүргэж байна.


  • 1:5 Иох 13:34, 15:12,17
  • a1:8 Зарим гар бичмэлд: өөрсдийнхөө
  • b1:13 эгчийн чинь хүүхдүүд: Бичигч эрхэмд хамаатай чуулганы гишүүдийг хэлж байгаа бололтой.