ЭЗЭНий агуу өдөр

4 1 “Харагтун, зуух мэт шатаах өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр сүрэл мэт болно. Ирж буй тэр өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 2 “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар нь эдгэрлийн жигүүртэй мандана. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно. 3 Та нар гэм буруу явдалтнуудыг гишгэлнэ. Учир нь Миний товлосон өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
4 “Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилын төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.
5 Харагтун, ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар луу илгээнэ. * 6 Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино.”


  • 4:5 Мт 11:14, 17:10–13; Мк 9:11–13; Лк 1:17; Иох 1:21