Талархлын дуулал
2 1 Тэгээд Иона загасны гэдсэн дотроос, ЭЗЭН Бурхандаа залбиран 2 хэлэхдээ,
Зовлон шаналангийн дундаас ЭЗЭНийг дуудахад
Тэр надад хариуллаа.
Үхэгсдийн орны хэвлийгээс тусламж гуйн хашхирахад
Та дууг минь сонслоо.
3 Та намайг гүн рүү,
Далайн зүрхэнд хаясанд
Усны урсгал намайг нөмөрчээ.
Таны бүх долгион, их давлагаа дээгүүр минь өнгөрсөн.
4 “Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч
Ариун сүмийг тань дахин үзэхсэн” гэж би хэлэв.
5 Ус намайг аминд хүртэл хүрээлж,
Оёоргүй гүн намайг нөмөрч,
Толгойг минь замаг ороолоо.
6 Уулсын уг руу би уруудав.
Үүд хөндөл нь үүрд хаалттайa
Тэр газар луу би уруудлаа.
Гэсэн ч ЭЗЭН Бурхан минь,
Амийг минь Та нүхнээс гаргалаа.
7 Ухаан балартах үедээ
ЭЗЭНийг би санасан.
Залбирал минь Танд,
Ариун сүмд тань хүрлээ.
8 Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид
Итгэмжит байдлаа умартдаг бол
9 Талархлын дуугаар Танд
Тахил өргөнө, би.
Тангараг юугаа биелүүлнэ, би.
Аврал ЭЗЭНээс ирдэг! гэв.
10 ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.
- a2:6 үүрд хаалттай: Үхэгсдийн орныг хэлж байна. 2:2 үз.