Долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч

15 1 Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгсөх юм.
2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. 3 Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав.*
Төгс хүчит Эзэн Бурхан минь,
Таны үйлс агуу бөгөөд гайхалтай.
Үндэстнүүдийнa Хаан, Таны замууд
Зөвт бөгөөд үнэн.
4 Өө Эзэн минь! Танаас үл эмээх,
Нэрийг тань эс алдаршуулах хэн байх вэ?
Учир нь зөвхөн Та ариун билээ.
Бүх үндэстэн Таны өмнө ирж, мөргөнө.
Учир нь Таны зөвт үйлс илчлэгдсэн.*
5 Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.* 6 Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ. 7 Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв. 8 Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэрэлчийн долоон гамшиг төгсөх хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.*


  • 15:3 Гэт 15:1
  • a15:3 Зарим гар бичмэлд: үеүдийн
  • 15:4 Иер 10:7; Дуу 86:9
  • 15:5 Гэт 38:21
  • 15:8 Гэт 40:34; 1Ха 8:10–11; 2Шс 5:13–14; Иса 6:4