Залбирлын тухай зааврууд
2 1 Юуны өмнө чамайг ятгая. Чи гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархлаа бүх хүний төлөө, 2 бас хаад болон эрх мэдэлтэй бүхний төлөө өргө. Тэгвэл бид итгэл сүсэгтэй бас хүндлэлтэй, тогтуун, төвшин амьдрах болно. 3 Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд нийцтэй. 4 Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг. 5 Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна. 6 Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл болжээ. 7 Үүний төлөө би тунхаглагч ба элч, (Би үнэнийг хэлж байна. Худал яриагүй) итгэл хийгээд үнэн дотор харь үндэстний багшаар томилогдсон билээ.*
8 Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. 9 Үүнчлэн эмэгтэйчүүд даруу, төлөв байдлаар зохистой хувцаслан, өөрсдийгөө сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,* 10 Бурханаас эмээгч эмэгтэйн зохист сайн үйлсээр чимэгтүн. 11 Эмэгтэй хүн дуугүйгээр, бүх талаар дуулгавартайгаар суралц. 12 Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байг. 13 Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.* 14 Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэмд унасан юм.* 15 Гэвч эмэгтэйчүүдц итгэл, хайр, ариусал дор даруухан байваас тэрээр хүүхэд төрүүлэхээр аврагдана.ч
- 2:7 2Тм 1:11
- 2:9 1Пт 3:3
- 2:13 Эх 2:7,21–22
- 2:14 Эх 3:1–6
- a2:15 эсвэл эмэгтэй нь
- b2:15 Ийм тайлбар ч бас байдаг Тэрээр хүүхэд төрүүлэхдээ хамгаалагдсан байна.