Овгуудын зөрөлдөөн
12 1 Дараа нь Ефраимын эрчүүд дуудагдан цугларч хойд зүг рүү гатлан очоод Иефтад
—Чи яагаад өөртэйгөө цуг явахаар биднийг дуудалгүйгээр Аммоны хөвгүүдтэй дайтахаар гатлав? Бид чамайг орон гэртэй чинь хамт галдан шатаана гэжээ. 2 Иефта тэдэнд
—Би болон миний ард түмэн Аммоны хөвгүүдтэй маш ширүүн маргалдсан. Би та нарыг дуудахад та нар намайг тэдний гараас аварсангүй. 3 Намайг аврахгүй болохыг чинь хараад би амь өрсөж, Аммоны хөвгүүдийн эсрэг хөдөлсөнд ЭЗЭН тэднийг миний гарт өгөв. Юунд та нар энэ өдөр миний эсрэг дайтахаар над руу ирдэг билээ? гэж өчив. 4 Тэгээд Иефта Гилеадын бүх эрсийг цуглуулж, Ефраимтай дайтав. Гилеадчууд тэдэнд
—Та нар бол Ефраимын оргодлууд, тэгээд ч гилеадчууд бид Ефраим болон Манассегийн дунд байдаг бус уу гэж хэлээд тэднийг бут цохив. 5 Гилеадчууд Ефраимын харалдаа байрлах Йорданы гармыг эзлэв. Ефраимын оргодлууд
—Гол гатлуулж өгөөч гэж гуйхад нь Гилеадын эрчүүд
—Чи ефраим хүн үү? гэхэд тэр хүн
—Үгүй гэж хэлбэл 6 тэд түүнийг сорин
—Чи “шибболет” гэж хэл дээ гэдэг байв. Тэд зөв аялгаар хэлж чадалгүй “сибболет” гэхэд нь тэд барьж аваад Йорданы гарам дээр алдаг байлаа. Ийнхүү тэр үед дөчин хоёр мянган ефраим хүн алагджээ.
7 Иефта Израилыг зургаан жил шүүв. Тэгээд гилеад хүн Иефта өөд болсонд Гилеадын хотуудын нэгэнд ньa хөдөөлүүлэв.
Ибзан, Елон, Абдон нар
8 Түүний дараа Бетлехемийн Ибзан Израилыг шүүв. 9 Тэр гучин хүүтэй байв. Тэр гучин охиноо гадагш явуулж, мөн өөрийн хөвгүүдэд гучин охидыг гаднаас авав. Тэр долоон жил Израилыг шүүжээ. 10 Ибзаныг өөд болоход Бетлехемд хөдөөлүүлэв.
11 Түүний дараа зебулун хүн Елон Израилыг шүүв. Тэрээр Израилыг арван жил шүүжээ. 12 Тэгээд зебулун хүн Елон өөд болсонд Зебулун нутгийн Аиалонд хөдөөлүүлэв.
13 Түүний дараа пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон Израилыг шүүв. 14 Тэрээр далан илжиг унасан дөчин хүү, гучин ачтай байв. Тэр найман жил Израилыг шүүжээ. 15 Тэгээд пиратон хүн Хиллелийн хөвгүүн Абдон өөд болоход Ефраим нутаг дахь амалекчуудын уулан дахь Пиратонд хөдөөлүүлэв.
- a12:7 ЭЗО: төрсөн хотод нь