Мириам Аарон нар Мосед жөтөөрхөв
12 1 (Мосе кушa эмэгтэйтэй гэрлэсэн байсан тул) Мосегийн гэрлэсэн куш эмэгтэйн улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. 2 Тэд
—ЭЗЭН зөвхөн Моседb ярьсан гэж үү? Тэр бидэнд чc гэсэн яриагүй юу? гэхэд ЭЗЭН сонсов. 3 (Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.) 4 ЭЗЭН гэнэт Мосе, Аарон, Мириам нарт
—Та гурав уулзалтын майханд хүрч ир гэж айлдав. Тэр гурав ч хүрч ирлээ. 5 ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, асрын үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон Мириам нарыг дуудсан бөгөөд тэр хоёр ч урагш гарав. 6 Тэрээр
Үгийг минь сонсогтун.
Хэрэв та нар дунд эш үзүүлэгч байвалd
ЭЗЭН Би түүнд үзэгдлээр Өөрийгөө мэдүүлж,
Би түүнтэй зүүдэнд нь ярьдаг юм.
7 Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөд
тэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.e*
8 Түүнтэй Би оньсого таавраар биш,
Харин ам амаараа, илэн далангүй ярьдаг бөгөөд
ЭЗЭНий дүр төрхийг тэр хардаг юм.
Тэгтэл та нар юунд зарц Мосегийн минь эсрэг
Тийнхүү ярихдаа ер эмээсэнгүй вэ? гэлээ.
9 Ингээд ЭЗЭНий уур хилэн тэдний эсрэг шатаж, Тэр салж явав.
10 Үүл асрын дээрээс салж явахад, харагтун, Мириам цас мэт уяман өвчтэй болов. Аароныг Мириам руу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байлаа. 11 Дараа нь Аарон, Мосед
—Ээ, эзэн минь, гуйя. Бидний мунхаглан үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч. 12 Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас махбод нь өмхөрсөн, үхдэл мэт хүн бүү болгооч гэв. 13 Мосе, ЭЗЭН өөд хашхиран
—Бурхан, түүнийг эдгээгээч, гуйж байна! гэв. 14 ЭЗЭН, Мосед
—Хэрэв эцэг нь түүний нүүр лүү нь нулимсан бол тэрээр долоо хоногийн турш ичгүүрээ үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорьж дараа нь эргүүлэн авч болох юм гэв.* 15 Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг эргэн ирэхээс нааш ард олон аянд гарсангүй. 16 Дараа нь ард олон Хазеротоос нүүж, Параны цөлд буудаллав.
- a12:1 буюу Этиоп
- b12:2 эсвэл Мосегоор дамжин
- c12:2 эсвэл биднээр ч дамжин
- d12:6 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
- e12:7 эсвэл Түүгээр Израилын бүх хүнийг захируулахаар Би тавьсан.
- 12:7 Евр 3:2
- 12:14 Тоо 5:2–3