5 1 Хүмүүсийн өмнөөс Бурханы юмстай харилцахаар хүмүүсийн дундаас сонгогдсон тэргүүн тахилч бүр нүглээс болж, өргөл ба тахилыг өргөхийн тулд Бурханд үйлчлэхээр томилогддог. 2 Тэр өөрөө ч мөхөсдлөөр хүрээлэгдсэн учраас үл мэдэгчийг болон төөрөлдөгчийг энэрэх чадвартай байв. 3 Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглийн тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.* 4 Хэн ч өөртөө энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил, Бурханаар дуудагдсан нь авна.*
5 Түүнчлэн Христ Өөрийгөө Тэргүүн Тахилч болгож өргөмжлөөгүй боловч Тэрээр Бурханаар томилогдсон юм. Тиймд
“Чи бол Миний Хүү
Өнөөдөр Би Чамайг төрүүлэв”*
гээд, 6 Тэр бас өөр нэг газарт
“Мелхизедекийн хэргэмийн дагууa
Чи мөнхийн тахилч юм”
гэж айлдсан байна.* 7 Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.* 8 Тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгавартай чанарт суралцсан. 9 Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүхэнд мөнх авралын эх үндэс нь болсон бөгөөд 10 Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуухb Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.

Төлөвшилд хүрээгүй талаарх сануулга

11 Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. 12 Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал Бурханы илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болжээ. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна.* 13 Сүүгээр амьдрагч бүр нь зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир ажээ. 14 Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Учир нь тэдний сэрэхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг.


  • 5:3 Лев 9:7
  • 5:4 Гэт 28:1
  • 5:5 Дуу 2:7
  • a5:6 эсвэл Мелхизедек шиг
  • 5:6 Дуу 110:4
  • 5:7 Мт 26:36–46; Мк 14:32–42; Лк 22:39–46
  • b5:10 эсвэл Мелхизедек шиг
  • 5:12–13 1Ко 3:2