Мосед эзлэгдсэн хаад
12 1 Йорданы зүүн талд, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилын хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл:* 2 нэг нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихон. Тэрээр Арноны хөндийн захад орших Ароер, уг нутгийн дундa хавиас аваад Гилеадын хагасыг оролцуулан бүр Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэлх нутаг, 3 мөн Арабагийн зүүн зүгийн Хиннеретийн тэнгисээс аваад Арабагийн тэнгис буюу Давст тэнгис хүртэл, Бет-Иешимотын өмнө зүг рүү Писгагийн налуу бэл хүртэлх нутгийг захирч байв. 4 Нөгөө хаан болох Башаны хаан Ог нь Аштарот ба Едреид амьдарч байсан, рефаимчуудаас үлдсэн хүн бөгөөд 5 тэрээр Хермон уул, Салека болон бүх Башан, гешурчууд болон маакатчуудын хил хүртэл, мөн Гилеадын хагас, тэгээд Хешбоны хаан Сихоны нутгийн хил хүртэлхийг захирч байв. 6 Энэ хоёр хааныг ЭЗЭНий зарц Мосе болон Израилын хөвгүүд цохисон бөгөөд ЭЗЭНий зарц Мосе тэрхүү газар нутгийг нь Реубен, Гад мөн Манассегийн хагас овгийнхонд эзэмшил болгон өвлүүлэв.*
Иошуад эзлэгдсэн хаад
7 Иошуа ба Израилын хөвгүүдийн цохисон хаадын нутаг нь Йорданаас баруун тийш Ливаны хөндий дэх Баал-Гадаас бүр Сеир лүү өгссөн Халак уул хүртэлх нутаг билээ. Иошуа түүнийг Израилын овгуудад хуваарилалтынх нь дагуу эзэмшил болгон өгчээ. 8 Уулархаг нутаг, нам дор газрууд, Араба, уулсын бэлүүд, цөл газар болон Негевд байсан хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудын газар нутгийн хаад гэвэл: 9 Иерихогийн нэг хаан, Бетелийн хажуу дахь Аин нэг хаан, 10 Йерусалимын нэг хаан, Хеброны нэг хаан, 11 Иармутын нэг хаан, Лахишийн нэг хаан, 12 Еглоны нэг хаан, Гезерийн нэг хаан, 13 Дебирийн нэг хаан, Гедерийн нэг хаан, 14 Хормагийн нэг хаан, Арадын нэг хаан, 15 Либнагийн нэг хаан, Адулламын нэг хаан, 16 Маккедагийн нэг хаан, Бетелийн нэг хаан, 17 Таппуагийн нэг хаан, Хеферийн нэг хаан, 18 Афекийн нэг хаан, Лашароны нэг хаан, 19 Мадоны нэг хаан, Хазорын нэг хаан, 20 Шимрон-Мероны нэг хаан, Ахшафын нэг хаан, 21 Таанахын нэг хаан, Мегиддогийн нэг хаан, 22 Кедешийн нэг хаан, Кармел дахь Иокнеамын нэг хаан, 23 Нафат-Дор дахь Дорын нэг хаан, Гилгалb дахь Гойимын нэг хаан, 24 Тирзагийн нэг хаан, бүгд гучин нэгэн хаан байлаа.
- 12:1–5 Тоо 21:21–35; Дх 2:26—3:11
- a12:2 эсвэл хөндийн дундах хот. Иош 13:16; Дх 2:36 үз.
- 12:6: Тоо 32:33; Дх 3:12
- b12:23 ЭЗО: Галил