ЭЗЭНий авралын хайр

3 1 ЭЗЭН дахин надад
—Израилын хөвгүүд өөр бурхад руу эргэж, үзэмтэй боовыгa хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладаг. Үүн шиг чи дахин яваад, өрөөлд хайрлагдсан садар эмийг хайрла гэв. 2 Иймд би түүнийг арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар худалдан авсан. 3 Тэгээд би түүнд
—Чи минийх болж надтай олон хоног байх учиртай. Чи бүү завхайр, өөр эртэй бүү хавьт. Би ч бас чамтай тэгэхгүй гэв. 4 Учир нь Израилын хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно. 5 Үүний дараа Израилын хөвгүүд эргэж, ЭЗЭН Бурханаа болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭН рүү, сайн сайхан руу нь чичирсээр очно.


  • a3:1 үзэмтэй боов: эсвэл үзмэн өргөл Арвин их ургац хайрлахыг гуйж үржил шимийн бурханд мөргөл үйлдэхдээ хатаасан үзмийг өргөнөөр хэрэглэдэг байжээ.