Тахилчдын хэсгүүд

24 1 Аароны хөвгүүдийн хэсгүүд нь ийм байлаа. Аароны хөвгүүн Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм. 2 Гэвч Надаб, Абиху нар эцгээсээ өмнө өөд болсон ба тэд хөвгүүдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар тахилчид болсон.* 3 Давид тэднийг Елеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нарын хамт хариуцаж буй албын дагуу үйлчлэлд нь хуваажээ. 4 Елеазарын удмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүн байсан тул тэднийг тийнхүү хуваарилав. Елеазарын удмынхны эцгийн бүлд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгийн бүлд найман тэргүүн байв. 5 Итамарын хөвгүүд болон Елеазарын хөвгүүдийн аль аль нь ариун газрын түшмэл, Бурханы түшмэлүүд байсан учир тэднийг шавгаар хуваав. 6 Левичүүдээс гаралтай Нетанелын хүү, гүүш Шемаиа тэднийг хаан, ноёд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүн нарын өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгийн бүлийг ээлжлэн авчээ.
7 Эхний шавга Иехоиарибт бууж, хоёрдугаарх нь Иедаиа, 8 гуравдугаарх нь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим, 9 тавдугаарх нь Малхиа, зургадугаарх нь Миамин, 10 долдугаарх нь Хаккоз, наймдугаарх нь Абиа, 11 есдүгээрх нь Иешуа, аравдугаарх нь Шеканиа, 12 арван нэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким, 13 арван гуравдугаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб, 14 арван тавдугаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер, 15 арван долдугаарх нь Хезир, арван наймдугаарх нь Хаппиззез, 16 арван есдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел, 17 хорин нэгдүгээрх нь Иахин, хорин хоёрдугаарх нь Гамул, 18 хорин гуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиад буув. 19 Өвөг эцэг Ааронд нь Израилын Бурхан ЭЗЭНий тушаасан ёсоор, Ааронаар дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу ЭЗЭНий өргөөнд орох тэдний үйлчлэлийн албан тушаал ийм байв.

Бусад левичүүд

20 Левийн бусад хөвгүүд нь Амрамын хөвгүүдээс Шубаел, Шубаелын хөвгүүдээс Иедеиа байв. 21 Рехабиагийнхны хувьд Рехабиагийн хөвгүүдээс ууган хүү Ишшиа байв. 22 Изхарчуудаас Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв. 23 Хеброны хөвгүүдээс Иериа ууган нь, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм. 24 Уззиелийн хөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой. 25 Микагийн дүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа байв.
26 Мерарийн хөвгүүдээс Махли, Муши нар, Иазиагийн хөвгүүдээс Бено байв. 27 Мерарийн хөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв. 28 Махлигаас Елеазар байсан бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв. 29 Кишээс, Кишийн хөвгүүд Иерахмеел байв. 30 Мушигийн хөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эд эцгийнхээ гэрийн дагуу Левийн хөвгүүд юм. 31 Эд ч бас Давид хаан, Задок, Ахимелех, тахилч болон левичүүдийн эцгийн бүлийн тэргүүн нарын өмнө өөрсдийн ахан дүүс Аароны хөвгүүдийн нэгэн адилаар эцгийн бүлийн тэргүүн ч бай, дүү нь ч бай бүгд адил шавга хаяжээ.


  • 24:2 Лев 10:1–2