Бениамины үр удам
8 1 Бениамин нь ууган хүү Бела, удаах хүү Ашбел, гуравдугаар хүү Ахара, 2 дөрөвдүгээр хүү Ноха, тавдугаар хүү Рафа нарын эцэг болов. 3 Бела хөвгүүдтэй болсон бөгөөд тэднийг Аддар, Гера, Абихуд, 4 Абишуа, Нааман, Ахоа, 5 Гера, Шефуфан, Хурам гэдэг байв. 6 Ехүдийн хөвгүүд нь Гебад амьдардаг эцгийн бүлийн тэргүүн нар бөгөөд тэднийг Манахат руу олзлон аваачжээ. 7 Тэднийг нэрлэвэл Нааман, Ахиа, Гера бөгөөд тэднийг олзлон аваачсан Гера нь Узза, Ахихуд нарын эцэг болжээ. 8 Шахараим нь Хушим, Баара хэмээх өөрийн эхнэрүүдийг явуулсны дараа Моаб газарт хүүхдүүдтэй болов. 9 Тэр өөрийн эхнэр Ходешоор дамжуулан Иобаб, Зибиа, Меша, Малкам, 10 Иеуз, Сахиа, Мирма нарыг төрүүлжээ. Түүний хөвгүүд нь эцгийн бүлийн тэргүүн нар байв. 11 Бас Шахараим нь эхнэр Хушимаар дамжуулан Абитуб, Елпаал нарыг төрүүлжээ. 12 Елпаалын хөвгүүд нь Ебер, Мишам, Шемед нар юм. Тэрээр Оно, Лод болон түүний тосгодыг Шемед байгуулав. 13 Мөн Бериа, Шема нь Аиалонд амьдардаг эцгийн бүлийн тэргүүн нар бөгөөд тэд Гатын оршин суугчдыг хөөн гаргажээ. 14 Мөн Ахио, Шашак, Иеремот, 15 Зебадиа, Арад, Едер, 16 Михаел, Ишпа, Иоха нар нь Бериагийн хөвгүүд билээ. 17 Зебадиа, Мешуллам, Хизки, Хебер, 18 Ишмераи, Излиа, Иобаб нар нь Елпаалын хөвгүүд билээ. 19 Иаким, Зихри, Забди, 20 Елиенаи, Зиллетаи, Елиел, 21 Адаиа, Бераиа, Шимрат нар нь Шимеигийн хөвгүүд билээ. 22 Ишпан, Ебер, Елиел, 23 Абдон, Зихри, Ханан, 24 Хананиа, Елам, Антотиа, 25 Ифдеиа, Пенуел нар нь Шашакийн хөвгүүд билээ. 26 Шамшраи, Шехариа, Аталиа, 27 Иаарешиа, Елиа, Зихри нар нь Иерохамын хөвгүүд билээ. 28 Тэд уг угсааныхаа дагуу тус тусын эцгийн бүлийн тэргүүн нар бөгөөд энэ захирагчид нь Йерусалимд амьдарч байв.
29 Гибеоны эцэг Иеиелa нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака байв. 30 Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Надаб,b 31 Гедор, Ахио, Зехер нар билээ. 32 Миклот нь Шимеаг төрүүлжээ. Тэд өөрсдийн ах дүүсийн хамт өөр бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Йерусалимд амьдрав. 33 Нер Кишийг төрүүлж, Киш нь Саулыг төрүүлж, Саул нь Ионатан, Малхи-Шуа, Абинадаб, Ешбаалc нарыг төрүүлсэн юм. 34 Ионатаны хүү нь Мериб-Баалd бөгөөд Мериб-Баал нь Микаг төрүүлжээ. 35 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар билээ. 36 Ахаз нь Иехоаддаг, Иехоадда нь Алемет, Азмавет, Зимри нарыг, Зимри нь Мозаг төрүүлжээ. 37 Моза нь Бинеаг төрүүлэв. Бинеагийн хүү нь Рафа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел билээ. 38 Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Тэд бүгд Азелын хөвгүүд юм. 39 Түүний дүү Ешекийн хөвгүүдийн ууган нь Улам, хоёрдугаарх нь Иеуш, гуравдугаарх нь Елифелет байв. 40 Уламын хөвгүүд нь сайн харваач зоригтой баатар эрчүүд бөгөөд олон хүү, ач нартай болсон ба тэдгээр нь бүгд зуун тавин хүн байв. Эд бүгд Бениамины хөвгүүд билээ.
- a8:29 Эх бичвэртээ энэ нэр байхгүй (9:35 үз.)
- b8:30 эсвэл Нер Эх бичвэртээ энэ нэр байхгүй (9:36 үз.)
- c8:33 Ешбаал: 2См 2:8 болон бусад хэсэгт Иш-Бошет гэж нэрлэсэн байдаг.
- d8:34 Мериб-Баал: 2См 4:4 болон бусад хэсэгт Мефибошет гэж нэрлэсэн байдаг.