Хаалгачид

26 1 Хаалгачдын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв. 2 Мешелемиагийн хөвгүүд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел, 3 тавдугаарх нь Елам, зургадугаарх нь Иехоханан, долдугаарх нь Елиехоенаи болой. 4 Обед-Едом хөвгүүдтэй байсан ба ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел,* 5 зургадугаарх нь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Учир нь Бурхан түүнийг ерөөжээ. 6 Мөн түүний хүү Шемаиад ч хөвгүүд төрсөн бөгөөд тэд эрэлхэг хүчит эрчүүд байсан тул өөрсдийн эцгийн бүлийг захирав. 7 Шемаиагийн хөвгүүд Отни, Рефаел, Обед, Елзабад мөн тэдний ах дүүс эрэлхэг хүчит эрчүүд Елиху, Шемакиа нар болой. 8 Эд бүгд Обед-Едомын хөвгүүд байв. Тэд, тэдний хөвгүүд болон ах дүүс нь үйлчлэлд чадвартай эрчүүд бөгөөд Обед-Едомоос жаран хоёр хүн байв. 9 Мешелемиад хөвгүүд болон ах дүүс болох арван найман эрэлхэг хүчит эрс байв. 10 Бас Мерарийн хөвгүүдээс гаралтай Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд тэргүүн нь Шимри (хэдийгээр тэр ууган нь биш боловч эцэг нь түүнийг тэргүүн болгосон), 11 хоёрдугаарх нь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба ах дүүс нь арван гурав байв.
12 Хаалгачдын эдгээр хэсгүүд удирдагчид шигээ үүрэг хүлээсэн бөгөөд ах дүүсийнхээ адил ЭЗЭНий өргөөнд үйлчилж байв. 13 Тэд том, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгийн бүлийн дагуу гулдан хаалга тус бүрийн төлөө шавга хаяв. 14 Зүүн зүгийн шавга нь Шелемиад таарав. Дараа нь түүний хүү, билиг ухаант зөвлөгч Зехариагийн төлөө шавга хаясанд, тэр нь умард зүгт буув. 15 Обед-Едомд өмнөд зүг, түүний хөвгүүдэд агуулах таарав. 16 Шуппим ба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын гулдан хаалганы хажууд, өгсөх гол зам дээр, харуул нь харуулынхаа зэргэлдээ байх газар буув. 17 Зүүн талд зургаан леви хүн, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо зогсдог байв. 18 Баруун зүг дэх Парбард гол зам дээр нь дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв. 19 Эд Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, хаалгачдын хэсгүүд болой.

Сангийнхан, түшмэлүүд, шүүгчид

20 Левичүүдээс Бурханы өргөөний эрдэнэс ба ариун өргөлийн эрдэнэсийг Ахиаa хариуцаж байв. 21 Ладаны хөвгүүд буюу эцгүүдийн бүлийн тэргүүн нь болох гершон хүн Ладанд харьяалагдах гершончуудын хөвгүүд нь Иехиелийнхэн болой. 22 Иехиелийн хөвгүүн Зетам болон түүний дүү Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв. 23 Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдээс 24 Мосегийн ач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн харгалзагч болой. 25 Түүний дүү Елиезер Рехабиа гэх хүүтэй ба Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зихри, Зихрийн хүү Шеломот болой. 26 Давид хаан, эцгүүдийн бүлийн тэргүүн нар, мянгат, зуутын дарга нар, цэргийн жанждын ариусган өргөсөн ариун өргөлийн зүйлсийн эрдэнэсийн санг Шеломот болон түүний дүү нар хариуцав. 27 ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан тэд дайны олз болон дээрмийн зүйлсээс ариусган өргөжээ. 28 Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Неригийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын ариусгасан бүхэн мөн хэний ч болов ариусган өргөсөн зүйл бүгд Шеломот болон түүний ах дүүсийн хамгаалалт дор байжээ.
29 Изхарчуудаас Кенаниа ба түүний хөвгүүд Израилын гадуур албаны түшмэд ба шүүгчид болов. 30 Хебрончуудаас Хашабиа ба түүний ах дүүс буюу мянга долоон зуун чадварлаг эрс Йорданы энэ баруун тал дахь Израилын хэргийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ. 31 Хебрончуудаас, эцгүүдийнх нь үеийн дагуу хебрончуудын тэргүүн нь Иериа (Давидын хаанчлалын дөчдүгээр онд Гилеадын Иазерт хебрончуудыг уг угсаа болон эцгийн бүлийн дагуу судлан, тэдний дундаас нэр хүндтэй эрчүүд гарчээ.) 32 мөн түүний ах дүүс буюу эцгийн бүлийн тэргүүн нар болох хоёр мянга долоон зуун эрэлхэг хүчит эрс байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэрэгт реубенчүүд, гадчууд болон манассегийн хагас овгийн харгалзагчид болгов.


  • 26:4–5 2См 6:11; 1Шс 13:14
  • a26:20 ЭЗО: бусад левичүүд