ЭЗЭНий өргөөний хөгжимчид

25 1 Давид болон цэргийн жанжид нь босоо ятга, ятга, цан тоглон эш үзүүлэх үйлчлэлд зориулан Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдээс тусгаарлан авчээ. Энэ үйлчлэлд орсон хүмүүсийн тоо нь дараах болой. 2 Асафын хөвгүүдээс Асафын хөвгүүд болох Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар бөгөөд хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлага дор байв. 3 Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зургаа байв. ЭЗЭНд талархаж магтахаар ятга дарж эш үзүүлдэг эцэг Иедутунаараа тэд удирдуулдаг байв. 4 Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиата, Гиддалти, Ромамти-Езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар байлаа. 5 Эд бүгд хааны үзмэрч Хеманы хөвгүүд юм. Бурхан түүнд Өөрийг нь алдаршуулах эдгээр хөвгүүдийг амласан бөгөөд Бурхан тийнхүү Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгчээ. 6 Эд бүгд Асаф, Иедутун, Хеман нарт өгсөн хааны заавар ёсоор эцгүүдийнхээ удирдлага дор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятган дээр ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. 7 Тэд ба тэдний ах дүүс буюу ЭЗЭНд дуулахаар бэлтгэгдсэн, чадварлаг бүгдийн тоо хоёр зуун наян найм байв.
8 Тэд их бага, багш сурагч гэлгүй бүгд үүргийнхээ төлөө шавга хаяв. 9 Анхны шавга нь Асафаар Иосефт бууж, хоёрдугаар шавга нь Гедалиа болон түүний ах дүүст буув. Тэд арван хоёулаа байлаа. 10 Гуравдугаарх нь Заккур бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс арван хоёул байв. 11 Дөрөвдүгээрх нь Изри бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 12 Тавдугаарх нь Нетаниа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 13 Зургадугаарх нь Буккиа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 14 Долдугаарх нь Иешарела бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 15 Наймдугаарх нь Иешаиа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 16 Есдүгээрх нь Маттаниа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 17 Аравдугаарх нь Шимеи бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 18 Арван нэгдүгээрх нь Азарел бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 19 Арван хоёрдугаарх нь Хашабиа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 20 Арван гуравдугаарх нь Шубаел бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 21 Арван дөрөвдүгээрх нь Маттитиа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 22 Арван тавдугаарх нь Иеремот бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 23 Арван зургадугаарх нь Хананиа бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 24 Арван долдугаарх нь Иошбекаш бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 25 Арван наймдугаарх нь Ханани бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 26 Арван есдүгээрх нь Маллоти бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 27 Хорьдугаарх нь Елиатан бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 28 Хорин нэгдүгээрх нь Хотир бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 29 Хорин хоёрдугаарх нь Гиддалти бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 30 Хорин гуравдугаарх нь Махазиот бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа байв. 31 Хорин дөрөвдүгээрх нь Ромамти-Езер бөгөөд түүний хөвгүүд, ах дүүс нь арван хоёулаа болой.