Талбайд ажиллагсад

20 Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хөлслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй адил юм. 2 Тэрээр өдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв. 3 Гуравдугаард цагийн орчим тэр гадагш гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй өөр хэдийг хараад 4 тэдэнд “Та нар бас усан үзмийн талбай руу яв. Би та нарт шударгаар төлнө” гэсэнд тэд явжээ. 5 Зургадугаард болон есдүгээре цагийн орчим тэр дахин гадагш гарч мөн үүнчлэн үйлдэв. 6 Арван нэгдүгээр цагийнё орчим тэр гадагш гарч, зогсож буй өөр хэдийг олоод, тэднээс “Та нар чинь юунд энд бүхэл өдөржин ажилгүй дэмий зогсоно вэ?” гэж асуусанд 7 тэд “Биднийг хэн ч хөлсөлсөнгүй” гэв. Тэгэхэд нь тэр “Та нар бас усан үзмийн талбай руу яв” гэлээ. 8 Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл”* гэжээ. 9 Арван нэгдүгээр цагийн үед хөлслөгдсөн нь бүгд нэг нэг денар хүртэв. 10 Эхэнд ирэгсэд илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мөн адил нэг нэг денараа авчээ. 11 Тэд хөлсөө аваад газрын эзний өөдөөс дургүйцэн гомдоллож, 12 “Энэ сүүлчийн хүмүүс ердөө нэг л цаг ажилласан шүү дээ. Өдрийн ачаа болон халууныг үүрсэн биднийг тэдэнтэй адил үнэллээ” гэжээ. 13 Гэвч эзэн тэдний нэгэнд “Анд минь, би чамд буруу юм хийгээгүй. Чи нэг денараар надтай тохирсон биш үү? 14 Өөрийнхийгөө аваад, яв. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлс өгөхийг хүсэж байна. 15 Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ. 16 Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.*

Үхэл, амиллаа гурав дахиа зөгнөв
(Мк 10:32–34; Лк 18:31–34)

17 Есүс Йерусалим руу явж байхдаа арван хоёр шавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд
18 Харагтун, бид Йерусалим руу явж байна. Хүний Хүү ахлах тахилчид ба хуулийн багш нарт тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан, 19 харийнханд тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гэвч гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.

Иаков Иохан хоёрын эхийн хүсэлт
(Мк 10:35–45)

20 Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдтэйгээ Түүн дээр ирээд, өмнө нь мөргөж, юм гуйх гэв. 21 Есүс түүнд
—Та юу хүсээ вэ? гэхэд тэр
—Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. 22 Харин Есүс
—Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд
—Чадна гэцгээв. 23 Тэр тэдэнд
—Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав. 24 Үүнийг өнөөх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв. 25 Харин Есүс тэднийг дуудаад,
—Харийнхны захирагчид ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ.* 26 Та нарын дунд ийм юм бүү байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.* 27 Мөн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог. 28 Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бас олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.

Хараагүйчүүдийг эдгээв
(Мк 10:46–52; Лк 18:35–43)

29 Тэднийг Иерихогоос гарч явахад асар олноороо Түүнийг дагалаа. 30 Үзэгтүн, замын хажууд суугаа хараагүй хоёр хүн Есүсийг дэргэдүүр нь өнгөрөхийг сонсоод
—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиралдав. 31 Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар
—Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ өршөө гэж хашхирав. 32 Есүс зогсож, тэднийг дуудаад
—Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд 33 тэд
—Эзэн минь, нүдийг маань нээгээч гэв. 34 Есүс тэднийг ихэд өрөвдөж, нүдэнд нь хүрэхэд тэд тэр даруй хараа орж, Түүнийг дагалаа.


  • г20:3 09:00 цаг.
  • д20:5 12:00 цаг.
  • е20:5 15:00 цаг.
  • ё20:6 17:00 цаг.
  • 20:8 Лев 19:13; Дх 24:15
  • 20:16 Мт 19:30; Мк 10:31; Лк 13:30
  • 20:25–26 Лк 22:25–26
  • 20:26–27 Мт 23:11; Мк 9:35; Лк 22:26