Хуйлмал номын үзэгдэл
2 1 Тэгээд Тэр надад
—Хүний хүү, хөл дээрээ босогтун, Би чамтай ярина гэв. 2 Түүнийг ярьж байх зуур над руу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов. 3 Тэр надад
—Хүний хүү, Би чамайг Израилын хөвгүүд рүү, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн рүү илгээж байна. Тэд ч, эцэг өвгөд нь ч энэ өдрийг хүртэл Миний эсрэг тэрсэллээ. 4 Зөрүүд, гөжүүд хүүхдүүд болох тэдэн рүү Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдсан” гэж хэл. 5 Тэдний хувьд, тэд тэрслүү гэр тул сонссон ч, эс сонссон ч дунд нь эш үзүүлэгч байдаг гэдгийг тэд мэдэх ёстой. 6 Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ. 7 Тэд сонссон ч, эс сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм.
8 Одоо хүний хүү чи, Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв. 9 Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдсан ба тэр мутарт нэгэн хуйлмал ном байв.* 10 Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөргүй бичигдсэн байх агаад түүн дээр гашуудал ёолоон ба халаглаан бичигдсэн байв.
- 2:9–10 Илч 5:1