23 1 Захирагчийн хамт хооллохоор суухдаа
Зассан идээг нь сайтар ажигла.
2 Хүсэл сэтгэлээ эзэгнэн барь
Хоолой юундаа хутга тулга.
3 Амтат хоолыг нь бүү хүс
Ард нь заль байх вий!
4 Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бүү туйлдуул.
Ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз.
5 Эд гэдэг нүдийг олзолдог ч хармагц зайлдаг
Жигүүр хүртэл ургаад бүргэд мэт тэнгэрт оддог.
6 Атгаг хүний хоолноос бүү ид, амттаныг нь бүү хүс.
7 Тэрээр хоолойд торох хялгас мэт агаадa
“Уу! Ид!” гэж чамд хэлэвч
Үнэндээ зүрх нь чамайг гээгүй байдаг.
8 Идсэн үмх хоолоо чи бөөлжиж,
Элэгсэг үгс чинь ч талаар өнгөрнө.
9 Мунхгийн чихэнд юм бүү ярь
Мэргэн үгсийг чинь тэрээр басамжилна.
10 Эртний хил хязгаарыг бүү өөрчил
Өнчин хүний газарт түрж бүү ор.
11 Тэднийг өмгөөлөх Золигч хүчтэй
Тэр чамтай тэдний өмнөөс заргалдана.
12 Зүрхээ сахилгад,
Чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
13 Сахилгаас хүүхдээ хөндий бүү байлга
Саваадлаа гээд тэр үхчихгүй.
14 Саваагаар занчваас
Үхэгсдийн оронд унахаас нь аварна.
15 Зүрх чинь мэргэн байвал, хүү минь
Зүрх минь ч бас баясна.
16 Уруул чинь чигч шударгыг ярихад
Сэтгэл минь баясна.
17 Зүрх чинь нүгэлтнүүдэд бүү атаархаг
Өдөр бүр ЭЗЭНээс эмээж амьдар.
18 Ирээдүй чухамдаа бий тул
Итгэл найдвар чинь тасрахгүй.

19 Сонс тэгээд мэргэн бай, хүү минь
Зүрхээ цэх зам руу чиглүүл.
20 Дарс сархад их уудаг,
Махыг хэт ховдоглодог хүмүүстэй бүү нийл.
21 Согтогчид хийгээд ховдоглогсод ядуурна
Нойрмог нь ноорхойгоор хувцаслана.

22 Төрсөн эцгээ сонсож бай
Өтөлсөн эхээ анхаарч яв.
23 Үнэнийг худалдаж ав
Үүнийгээ үрж бүү арилж
Мэргэн ухаан, заавар, бодрол ухааныг ч ав.
24 Зөвт хүний эцэг машид баясна
Мэргэн хүүг төрүүлэгч нь түүндээ жаргана.
25 Эцэг, эх чинь баясаг
Чамайг төрүүлсэн эмэгтэй баясаж яваг.

26 Надад зүрхээ өг, хүү минь,
Замыг минь ажиглаад нүд чинь баясна.
27 Янхан эм бол гүн цооног.
Садар эм бол хавчиг худаг.
28 Тонуулчин мэт тэрээр отон хүлээж
Завхайчуудыг олшруулдаг ажээ.

29 Хэн золгүй вэ?
Хэн зовуурилна вэ?
Хэрүүл, гомдол хэн тарив?
Хэн шалтгаангүйгээр шарх олов?
Улаан нүдлэгч нь хэн бэ?
30 Тэд бол дарсанд ойчин живэгсэд
Найруулсан дарс болгоны араас хөөгсөд юм.
31 Дарсны улааныг, хундаганы цэлэлзэхийг
Гулгуулан залгилахыг бүү хар.
32 Хорт могой адил эцэстээ
Хазаж хатгах бус уу, энэ нь!
33 Хараанд чинь хачин юм үзүүлж,
Зүрхэнд чинь самуун зүйл эргэлдүүлэх бус уу!
34 Далайн дунд дайвалзан хэвтэнэ
Дарвуулын шурагны оройд өлгөгдөн хэвтэнэ.
35 “Зодоод л байсан, өвдөөгүй,
Нүдээд л байсан, мэдээгүй.
Би хэзээ сэрэх бол?
Бас дахиад уух юмсан” гэх болно.


  • a23:7 эсвэл Дотроо бүгдийг нь тооцоолоод