Барухад илгээсэн үгс
45 1 Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм.* 2 “Барух аа, Израилын Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна. 3 Чи «Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН өвчин шаналалд минь зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй» гэсэн” гэв. 4 Тэгээд “Чи түүнд ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийнхүү айлдав. «Үзэгтүн, Би барьж босгосноо нураах гэж байна, тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм. 5 Чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.
- 45:1 2Ха 24:1; 2Шс 36:5–7; Дан 1:1–2