Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66
Талархал магтаал
12 1 Тэр өдөр чи,
“ЭЗЭН минь ээ,
Талархлаа Тандаа өргөе.
Надад уурласан хэдий ч Та уураа татаж,
Намайг тайвшрууллаа.
2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал
Би итгэнэ, тиймээс би үл айна.
ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу.
Тэр надад аврал болов” гэх болно.*
3 Та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
4 Тэр өдөр та нар,
“ЭЗЭНд талархацгаа.
Нэрийг нь дууд.
Ард түмнүүдийн дунд үйлсийг нь мэдэгдэж
Алдар нэр нь аугаа гэдгийг тунхагла.
5 Гайхамшгийг үйлдсэн
ЭЗЭНийг магтан дуул.
Газар дэлхий даяар үүнийг мэдүүл.
6 Сионы оршин суугчид аа!
Чангаар уухайлан хашхир.
Та нарын дундах Израилын Ариун Нэгэн
Тэр бол аугаа юм” гэж хэлэх болно.
- 12:2 Гэт 15:2; Дуу 118:14