Кушийн тухай зөн

18 1 Кушийнa голуудын чанад дахь
Дүнгэнэх далавчтангуудын нутаг аа, хөөрхий еэ.*
2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан завиар
Элч нарыг илгээдэг.
Шуурхай элч нар аа!
Өндөр нуруутай, зөөлөн арьстай,
Хол ойрыг айлгасан ард түмэн рүү,
Гол мөрнөөр хуваагдсан
Газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн рүү яв.

3 Ертөнцийн оршин суугч,
Газар дээр амьдрагч бүгд ээ,
Уулан дээр туг босмогц харж,
Эвэр бүрээ үлээмэгц сонсох болно.
4 Иймээс “Би орших газраасаа
Гэрэл доторх гялалзсан халуун мэт,
Ургац хураах үеийн аагим халуун шиг
Шүүдрийн үүл мэт
Тайван харж байх болно гэж
ЭЗЭН надад айлдав.
5 Учир нь ургац хураахын өмнө нахиа дэлгэрч,
Цэцэг нь гарч, усан үзэм боловсроход
Намиагb нь Тэр хутгаар тайрч,
Сэрийсэн мөчрүүдийг тастан зайлуулна.
6 Тэд хамтдаа уулын махчин шувууд,
Газрын араатнуудад хаягдана.
Махчин шувууд тэдэн дээр зусаж,
Газрын араатнууд тэдэн дээр өвөлжинө.”

7 Өндөр нуруутай, гөлгөр арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.


  • a18:1 Куш: Этиоп.
  • 18:1–7 Зеф 2:12
  • b18:5 Ургамлын толгой дахь залаа, баг цэцэг.