Түрэмгийллийг илэрхийлсэн нь
20 1 Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин, Ашдодод ирж, довтлон эзэлсэн тэр жил 2 ЭЗЭН Амозын хүү Исаиад
—Явж бүсэлхийнээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд Исаиа хэлснээр нь хийж, бие шалдан, хөл нүцгэн явав. 3 ЭЗЭН
—Египет болон Кушийн эсрэг тэмдэг, бэлгэдэл болж, Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан шиг 4 Ассирийн хаан ч бас Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хүмүүсийг хөгшин, залуу гэлгүй бүгдийнх нь өгзгийг ил гаргаж, шалдан, хөл нүцгэн хөөж явуулна. 5 Тэд найдвар болох Куш, бахархал болох Египетээсээ болж айж, ичих болно. 6 Тэгээд тэр өдөр энэ эргийн оршин суугчид “Харагтун, бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Гэтэл найдлага маань ийм болов. Тэгэхээр бид яаж амь мултрах вэ?” гэцгээнэ гэв.