Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 149 150
Бүх дэлхий ЭЗЭНийг магт
Талархлын дуулал.
100 1 Бүх дэлхий,
ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!
2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил!
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!
3 ЭЗЭН бол Бурхан гэдгийг мэдтүгэй!
Биднийг Тэр бүтээсэн, бид Түүнийхa.
Бид Түүний ард түмэн,
Бэлчээрийнх нь хонин сүрэг.
4 Түүний үүд хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор!
Түүнд талархал өргөж,
Түүний нэрийг магт.
5 ЭЗЭН сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх,
Түүний итгэмж нь үеийн үед билээ.*
- a100:3 бид Түүнийх: ЭЗО бид өөрсдөө биш,
- 100:5 1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 106:1, 107:1, 118:1, 136:1; Иер 33:11