Израилыг аварсанд талархъя
Давидын өгсөх дуу.

124 1 “ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол” гэж
Израил одоо хэлэг.
2 “Хүмүүс бидний эсрэг босох үед
ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол
3 Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үед
Тэд биднийг амьдаар маань залгих байсан.
4 Тэгээд их ус биднийг хаман
Үерийн урсгал бидний дээгүүр халих байсан
5 Догшин урсгалууд биднийг хаман одох байсан.”

6 Биднийг тэдний шүдэнд тасчуулахаар өгөөгүй.
ЭЗЭН магтагдах болтугай!
7 Бид анчны урхинаас мултрах
Шувуу шиг зугтсан билээ.
Урхи эвдэрч, бид ч зугтсан.

8 Бидний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн
ЭЗЭНий нэрд бий.