Хавчигсдаас ангижрахуйн төлөө залбирал
Давидын маскил. Агуйд байх үеийнх нь залбирал.

142 1 Дуу хоолойгоороо ЭЗЭНд
чангаар хашхирлаа, би
Дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйлаа, би.
2 Түүний өмнө гомдлоо уудалж,
Зовлон шаналангаа Түүний өмнө би ярилаа.
3 Сүнс минь миний дотор сульдахад
Зам мөрийг минь Та мэдэж байжээ.

Явах тэр замд минь
Надад тэд урхи нуусан байжээ.
4 Баруун тал руу би харж ажиглалаа.
Намайг тоох хэн ч алга.
Надад хоргодох газар ч үлдсэнгүй.
Сэтгэлийг минь эрэлхийлэгч нэг ч үгүй.

5 Аяа ЭЗЭН, би Танд хашхирч, хэлэхдээ
“Миний хоргодох газар,
Амьдын нутагт миний хувь Та юм.
6 Хашхирах дууг минь анхааран сонсооч.
Учир нь би маш дорд болгогджээ.

Миний хувьд тэд хэт хүчтэй тул
Намайг мөшгөгчдөөс минь авраач!
7 Сэтгэлийг минь шоронгоосa гаргаач!
Би Таны нэрд талархал өргөе.
Та надад өгөөмөр хандах учир
Зөвтүүд намайг хүрээлнэ” гэсэн.


  • a142:7 шаналлаас