Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Махалатын дагуу. Давидын маскил.

53 1 Мунхаг нэгэн зүрхэндээ
“Бурхан байдаггүй” гэдэг.
Тэд завхарцгааж
Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн.
Сайныг үйлддэг хүн алга.*

2 Тэнгэрээс Бурхан хүний хөвгүүдийг өнгийн харсан нь
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд аж.

3 Тэд бүгд уруудан гажиж, бүгд адилхан завхарцгаасан.
Сайныг үйлддэг хүн алга, ганц ч алга.

4 Талх иддэг шиг хүмүүсийг минь иддэг агаад
Бурханыг дууддаггүй, ёс бусыг үйлддэг
Тэдэнд мэдлэг байна уу?

5 Айхаар юм алга атал
Тэд үлэмж ихээр айж чичрэх болно.
Чамайг бүслэгчдийн ясыг
Бурхан тараасан.
Бурхан тэднийг түлхсэн тул
Чи тэднийг ичгүүр болгосон.

6 Израилын аврал
Сионоос гарах болтугай!
Бурхан, олзлогдсон хүмүүсээ буцаахад
Иаков баясан, Израил баярлана.


  • 53:1–3 Ром 3:10–12