Дайснуудаас ангижрахын төлөө залбирал
Удирдаачид: Давидаас санамж өргөлд.

70 1 Бурхан, намайг аврахаар соёрхооч!
ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!
2 Миний амийг эрэн хайгчид
Доромжлогдон ичгүүрт орог.
Намайг гайтахад баярлагчид
Эргэж, шившиг болог!
3 Надад “Ха, ха!” хэмээгчид
Ичгүүрээсээ болж эргэж буцаг!

4 Таныг эрэн хайгчид бүгд
Таны дотор баярлан баясаг.
Таны авралыг хайрлагсад
“Бурхан агуу” гэж мөнхөд хэлэг.
5 Би харин зүдэрсэн, гачигдсан.
Бурхан, над дээр хурдан ирээч.
Та миний тусламж, Та миний аврагч билээ.
ЭЗЭН, бүү саатаач!