Йерусалимын төлөөх залбирал магтаал
Давидын өгсөх дуу.

122 1 Тэд надад “ЭЗЭНий өргөө рүү явцгаая” гэхэд
Би баярласан.
2 Йерусалим аа, бидний хөл
Гулдан хаалганы чинь дотор зогсож байна.

3 Йерусалим нь иж цогцлуулсан хотын ёсоор баригджээ.
4 Ийшээ, овгууд, ЭЗЭНий овгууд
Израилд өгсөн зарчмуудынa дагуу
ЭЗЭНд талархахаар өгсөн очдог ажээ.
5 Ийнхүү тэнд шүүхийн сэнтийнүүд,
Давидын гэрийн сэнтийнүүд тавигджээ.

6 Йерусалимын амар тайвны төлөө гуй!
“Түүнийг хайрлагсад дэвжих болтугай.
7 Амар тайван чиний ханан хэрмийн дотор,
Аюулгүй байдал цайзуудад чинь байг.”
8 Ах дүүс ба анд нөхдийнхөө төлөө
Одоо “Чиний дотор амар амгалан байх болтугай” гэж би хэлнэ.
9 Бидний Бурхан ЭЗЭНий өргөөний төлөө
Чиний сайн сайхныг би эрэн тэмүүлнэ.


  • a122:4 евр. гэрчлэлүүд